Бидний тухай
"Нэгдсэн төслийн удирдлагын газар" Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний биелэлтийг шуурхай, үр дүнтэй хариуцан зохион байгуулж, Монгол Улсын хууль тогтоомж, стандартыг баримтлан төслүүдийн уялдаа холбоог хангаж, ил тод, нээлттэй ажиллана.
Vision
Алсын хараа
Хөгжлийн төслүүдийг оновчтой шийдэл, инженерингийн удирдлагаар хөгжүүлэн, амьдрахад таатай хотыг цогцлооно.
Mission
Эрхэм зорилго
Нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, төслийн үр өгөөж, уялдааг нэмэгдүүлэн хотын хөгжлийг тууштай дэмжинэ.
Үнэт зүйл
01
ТЭМҮҮЛЭЛ
Эрхэм зорилгынхоо төлөө урт хугацааны үнэнч, түшигтэй хамтрагч байна.
02
УРАМ, ЗОРИГ
Хамт ажиллахад тухтай, найрсаг, чадварлаг баг байна.
03
НЭР, ТӨР
Бусдын эрх, үнэт зүйлс, олон талт байдлыг хүндэтгэнэ.
04
ЁС ЗҮЙ
Ёс зүйн хэм хэмжээ, шударга зарчмыг эрхэмлэнэ.
05
ХАМТЫН ХҮЧ
Өнөөдрийн амжилтаа маргааш ахиулах эрмэлзэл, урам зориг дүүрэн, хүний хөгжлийг байнга дэмжигч баг байна.
06
ШИНЭЧЛЭЛ БА ҮР АШИГ
Дэвшилтэт технологийг эрэлхийлэн нэвтрүүлж, нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, үйл ажиллагаагаа байнга сайжруулна.
07
ХАРИУЦЛАГА
Бид үйл ажиллагаандаа нийгмийн сайн сайхан, байгаль орчны тэнцвэрт байдлыг эрхэмлэн, тогтвортой хөгжлийн зарчмыг баримтална.
Түүхэн он жилүүд
Засгийн газар болон НИТХ-ын шийдвэр, гүйцэтгэгдсэн томоохон үе шатууд.
- 2021он3 үйл явдал
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын зээл, тусламжийн төсөл арга хэмжээг авч хэрэгжүүлэх”-ээр тусгав. Өөрөөр хэлбэл, улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг тусгайлан авч үзэх болов.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар тогтоолоор “Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийг зохих журмын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулж ажиллуулах”-ыг үүрэг болгов.
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаар тогтоолоор улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй болон гадаадын зээл, хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” ОНӨТҮГ-ыг байгуулав.
- 2022он3 үйл явдал
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” ОНӨТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлав.
Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээр (2020.05.12), УИХ-аас соёрхон баталсан хууль (2020.05.14)-ийн дагуу Агаарын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/313 дугаар захирамжаар БНФУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” ОНӨТҮГ хариуцан хэрэгжүүлж эхлэв.
Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үндэслэн байгуулсан “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн (2020.12.25) 598 дугаар тоотын дагуу авто замын нүхэн гарц барих байршлыг тогтоосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1476 дугаар захирамжаар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих төсөл”-ийг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” ОНӨТҮГ-д хариуцуулав.
- 2023он1 үйл явдал
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро байгуулах” тухай шийдвэр гарч, 2024-2028 онд багтаан барьж байгуулах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төсөл, нарийвчилсан төлөвлөгөө иж бүрдэл боловсруулах олон улсын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр болсон. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын А/190 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
- 2024он5 үйл явдал
“Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендер зарлагдаж, нэгдүгээр үе шатанд 11 орны 20 компани саналаа ирүүлэв. Үүнээс БНСУ-ын “Дова инженеринг” компани шалгарч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр талууд “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулав.
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд “Тусгай замын автобус төсөл”-ийг (BRT) Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд барих санамж бичиг байгуулсан бөгөөд УИХ-аар соёрхон баталж, Монгол Улсын Засгийн газрын (2023.08.23) тогтоолд тус төслийг 2024-2026 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/718 тоот захирамжаар “Тусгай замын автобус BRT төсөл”-ийн ажлыг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-д даалгав.
Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын нийтийн тээврийн системд хөнгөн галт тэрэг “Трамвай” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1370 дугаар захирамжаар хөнгөн галт тэрэг “Трамвай” нэвтрүүлэх төсөл ажлыг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-д даалгав.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “20 минутын хот” концепцид тусгасны дагуу Туулын хурдны зам болон Шинэ тойрог замын төсөл ажлыг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-д даалгав.
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Тусгай замын автобус BRT төсөл, “Шинэ тойрог авто зам” төсөл, “Хөнгөн галт тэрэг төсөл”-ийг тус тус хариуцан хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2024 оны А1339 захирамж гарч, бүтэц дүрмийг шинэчлэн батлав.
- 2025он12 үйл явдал
“Улаанбаатар метро” төсөл. Бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны тендерийг 2024 оны 10 дугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн. Тус тендерт Их Британи, Орос, Франц, Энэтхэг, Хятад, Монгол, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг нийт 7 улсын 27 аж ахуйн нэгж, байгууллага материалаа ирүүлэв. Төслийн нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдод зориулсан II шат (Багц I)-ны тендерийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр EPC+F нөхцөлтэйгээр зарлав.
“Улаанбаатар Трам” төсөл. Төслийн I, II шугамын ТЭЗҮ, загвар зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ боловсруулан, Зам тээврийн яамны мэргэжлийн зөвлөлүүд болон НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэж, дэмжин батлав.
“Тусгай замын автобус” /BRT/ төсөл. Азийн Хөгжлийн Банкны техник туслалцааны хүрээнд хийгдсэн ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамны дэргэдэх зөвлөлүүдээр хэлэлцүүлж, Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг Сангийн яам, НЗДТГ, НТУГ, АХБ-ны төлөөлөл 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж, талууд харилцан тохиролцсоныг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр баталгаажив.
“Дүүжин замын тээвэр” төсөл. Төслийн I шугам буюу Яармаг–Хархорин чиглэлийн бүтээн байгуулалт 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, нийт 18 тулгуур баганыг суурилуулав. НИТХ-ын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг байгуулав.
“Сэлбэ 20 минутын хот” төсөл. Төслийн ТЭЗҮ, зураг төсөл (95 хувь)-ийг боловсруулж, тендер зарлан орон сууцны барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны үндсэн дээр бүтээн байгуулалт эхлэв.
“Туулын хурдны зам” төсөл. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зарлаж, 2025 оны 7 дугаар сарын 23-нд нээв. Сонгон шалгаруулалтад Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК болон “Тяньжин Өүбайвэй” ХХК-ийн түншлэл гүйцэтгэгчээр шалгарч, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зураг төсөл боловсруулах, худалдан авах, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулав.
“Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”. НИТХ-ын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 25/61 тогтоолоор тус төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдвэр гарч, хэлэлцээний баримт бичгийн дагуу 3 оролцогч санал ирүүлэв. Энэ дагуу гэрээний хэлэлцээ үргэлжилж, БНХАУ-ын төрийн өмчит “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК түншлэгчээр сонгогдон 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр талууд гарын үсэг зурав.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл. НИТХ-ын 2025 оны 1 дүгээр сарын 27-нд Төр–Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг баталж, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 25/22 дугаар тогтоолоор “Дулааны тавдугаар цахилгаан станц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулав. Төсөл гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг үе шаттай зарлан, “Митайм Интернэйшнл” ХХК-ийг шалгаруулж, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд гарын үсэг зурав.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг “CSCEC AECOM Consultants Co., Ltd” компани 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөв. ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамны зөвлөлүүдээр хэлэлцэн дэмжиж, барилга угсралтын ажлын EPC+F нөхцөлтэй олон улсын нээлттэй тендерийг 2025 оны 9 дүгээр сард зарлав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендерийн хугацааг албан ёсоор сунган баталгаажуулав.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл. 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F нөхцөлтэй нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК-ийн түншлэл шалгарч, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичиг, НИТХ-ын баталсан дүрэм, захирамжуудыг суурь үндэслэл болгон “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдав.
Олон төрөлт нийтийн тээврийн анхдагч хуулийн төслийг боловсруулах ажил эхлэв.
- 2026он1 үйл явдал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа.