Африк тивийн эрчим хүчний ирээдүйг өөрчлөх боломжтой аварга төсөл болох Grand Inga Dam-ын хэрэгжилт шат ахиж, эхний томоохон үе шат болох Инга 3-ын бэлтгэл ажил эрчимжиж байна.
Энэхүү төсөл нь Congo River дээр, Democratic Republic of the Congo улсын нутагт хэрэгжих бөгөөд бүрэн дуусвал дэлхийн хамгийн том усан цахилгаан станц болох юм. Түүний хүчин чадал нь Хятадын Three Gorges Dam-аас хоёр дахин их байх төлөвтэй байна. Одоогоор төслийн хүрээнд 11,000 МВт орчим эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай,үйлдвэрлэсэн цахилгааныг Өмнөд Африк руу экспортлох, мөн Конгогийн уул уурхайн салбарт ашиглахаар төлөвлөжээ. Хятад болон Европын хөрөнгө оруулагчид олон тэрбум долларын санхүүжилтийн хэлэлцээр хийж байна
Конго мөрөн нь секундэд 42,000 м³ ус дамжуулдаг дэлхийн хамгийн хүчирхэг голуудын нэг бөгөөд энэ нь аварга хэмжээний усан цахилгаан станц барихад төгс нөхцөл бүрдүүлдэг. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн тогтворгүй байдал, авлигын асуудал, байгаль орчны эрсдэл болон их хэмжээний хөрөнгө оруулалтын хүндрэлүүд төслийн явцыг удаашруулсаар байна
Гранд Инга нь зөвхөн нэг улс биш, бүхэл бүтэн тивийн хөгжилд нөлөөлөх стратегийн төсөлд тооцогдож байна. Хэрэв амжилттай хэрэгжвэл Африкийн эрчим хүчний хангамжийг шинэ түвшинд хүргэх “тоглоом өөрчлөгч” болох юм.
