Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ГҮҮРИЙГ БАРИХАД ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗУРАГЛАЛ, ДРОН, УХААЛАГ ХЯНАЛТЫН СИСТЕМ ЗЭРГИЙГ АШИГЛАЖЭЭ

2026 оны 4-р сарын 30 26 үзсэн photo
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ГҮҮРИЙГ БАРИХАД ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗУРАГЛАЛ, ДРОН, УХААЛАГ ХЯНАЛТЫН СИСТЕМ ЗЭРГИЙГ АШИГЛАЖЭЭ

Хятадын баруун өмнөд бүсийн Гуйжоу мужид баригдсан дэлхийн хамгийн өндөр гүүр болох “Huajiang Grand Canyon Brigde” гүүр энэ оны есдүгээр сарын 28-нд албан ёсоор ашиглалтад орлоо. Тус аварга бүтээн байгуулалтын ажил нийт гурван жилийн турш үргэлжилж, олон улсын инженерчлэлийн анхаарлыг татсан томоохон төсөл болжээ.

625 метрийн өндрөөр гүн хавцлын дээгүүр сүндэрлэн тогтсон уг гүүр нь нийт 2890 метр урт ган хийцтэй бөгөөд өмнө нь хоёр цаг зарцуулдаг байсан Хуажианг Гранд Каньоныг туулах хугацааг ердөө хоёр минут болгон богиносгосон нь бүс нутгийн тээвэр, логистикийн хөгжилд томоохон ахиц авчирч байна.

Гуйжоу мужийн удирдлагуудын мэдээлснээр энэхүү гүүр ашиглалтад орсноор аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өргөжиж, ачаа тээврийн урсгал хурдасч, хот хоорондын холбоо эрс сайжрах боломж бүрдэж байгаа аж.

Гуйжоу муж нь байгаль газарзүйн хувьд гүн хавцал, уулархаг тогтоцтой тул түүхэн уламжлалын хувьд ч гүүр, хонгилоор дамжин харилцан холбогддог бүс нутаг юм. Дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний тал нь энд байрладаг тул Гуйжоуг “Дэлхийн гүүрний музей” хэмээн нэрлэх болжээ.

Инженерүүдийн онцолсноор энэ төсөл нь зөвхөн дээд амжилт тогтоохоос илүүтэй, байгалийн сорилттой бүс нутгийг аюулгүй, найдвартай, хурдан туулах дэд бүтэц бий болгох зорилготой байжээ. Гүүрийн барилгын явцад хиймэл дагуулын зураглал, дрон технологи болон ухаалаг хяналтын системийг ашиглаж, хамгийн өндөр чанартай материалыг сонгон, миллиметр бүрийг нарийн тооцоолсон байна.

Ийнхүү олон жилийн хөдөлмөр, дэвшилтэт технологийн үр дүнд бий болсон “Хуажианг Гранд Каньон” гүүр нь Гуйжоу мужийн хөгжлийн шинэ бэлгэ тэмдэг болж, бүс нутгийн ирээдүйн тээвэр, эдийн засгийн хөгжилд шинэ эрин нээж байна.