Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

AGIOS DIMITRIOS НЬ ГРЕКИЙН ХАМГИЙН ТОМ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

2026 оны 5-р сарын 5 32 үзсэн photo
AGIOS DIMITRIOS НЬ ГРЕКИЙН ХАМГИЙН ТОМ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

Дэлхийн эрчим хүчний салбарт 300 МВт орчим хүчин чадалтай дулааны цахилгаан станцууд нь дунд оврын стандарт ангилалд багтдаг бөгөөд ийм төрлийн төслүүд олон блок нийлсэн бүтэцтэйгээр хэрэгждэг. Үүний нэг тод жишээ нь Грекийн Agios Dimitrios Power Station юм.

Тус станц нь нийтдээ ойролцоогоор 1595–1600 МВт хүчин чадалтай.
Барилгын ажил 1970-аад оны дунд үеэс эхэлж, үе шаттайгаар өргөтгөж явсаар 1990-ээд оны эхэн хүртэл үргэлжилсэн байна. Өөрөөр хэлбэл, бүрэн хүчин чадлаараа ашиглалтад ортол нийтдээ 15–20 жилийн хугацаа зарцуулсан гэж үздэг.

Agios Dimitrios нь Грекийн хамгийн том дулааны цахилгаан станц бөгөөд улсын цахилгаан үйлдвэрлэлийн чухал хэсгийг хангаж ирсэн.
Тус станц нь хүрэн нүүрс ашигладаг тул байгаль орчны нөлөөлөл өндөртэйд тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд Европын холбооны шаардлагын дагуу шинэчлэл, бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна

300 МВт орчим нэгж бүхий станц нь дангаар баригдвал харьцангуй богино хугацаанд 3–5 жилийн хугацаанд ашиглалтад орох боломжтой.
Харин олон блок бүхий том станцын хувьд үе шаттай баригддаг тул нийт хугацаа 10-аас дээш жил үргэлжлэх нь түгээмэл байдаг