Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

“LEVEL CROSSING REMOVAL” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ГАРМЫН ОСОЛ, МӨРГӨЛДӨХ ЭРСДЭЛ БАРАГ БҮРЭН АРИЛСАН

2026 оны 5-р сарын 7 30 үзсэн photo
“LEVEL CROSSING REMOVAL” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ГАРМЫН ОСОЛ, МӨРГӨЛДӨХ ЭРСДЭЛ БАРАГ БҮРЭН АРИЛСАН

Melbourne хотод хэрэгжиж буй Level Crossing Removal Project нь дэлхийн хэмжээнд хамгийн өргөн хүрээтэй төмөр зам–замын огтлолцлын шинэчлэлийн нэг болж байна.

Төслийн гол зорилго нь хот доторх авто зам ба төмөр зам нэг түвшинд огтлолцдог аюултай гармуудыг бүрэн устгах юм. Үүний оронд замыг доогуур нь гаргах (underpass) эсвэл галт тэрэгний шугамыг өндөрлөх, эсвэл гүүрэн байгууламж (overpass) ашиглан хөдөлгөөнийг бүрэн тусгаарлаж байна.
Энэхүү шийдэл нь зөвхөн хөдөлгөөний урсгалыг сайжруулах бус, хотын хөгжлийн бүтцийг өөрчилж байгаа томоохон реформ гэж тооцогдож байна.

Үр дүнгийн хувьд:
Замын түгжрэл мэдэгдэхүйц буурсан
Галт тэрэгний хөдөлгөөн тасалдахгүй, илүү тогтвортой болсон
Гармын осол, мөргөлдөх эрсдэл бараг бүрэн арилсан
Гармыг орлуулах бүсүүдэд шинэ зам, ногоон байгууламж, хотын орчны шинэчлэл бий болсон
Энэ төсөл нь “гарм устгах = хотын хөдөлгөөнийг шинэ түвшинд гаргах” гэсэн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж байгаа жишээ гэж үздэг.