Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны Орлогч дарга, Ардын Зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн Соёл, урлагийн газрын төлөөлөл болон холбогдох албаныхан оролцов. Ханой хотын Ардын зөвлөл, Ардын хороо, Намын хорооны төлөөлөгчид, төлөвлөлт, архитектур, эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны чиглэлийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтын эхэнд Нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан Ханой хотын төлөөлөгчдөд хандан Улаанбаатар хотод айлчлан ирсэнд талархал илэрхийлж, Монгол, Вьетнам хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны чухал илэрхийлэл нь Улаанбаатар, Ханой хотуудын өргөн түүхтэй хамтын ажиллагаа болохыг онцоллоо.
Тэрбээр “Манай хоёр хотын хамтын ажиллагаа 1980-аад оноос эхлэлтэй бөгөөд боловсрол, соёл, хот байгуулалт, худалдаа, хүний нөөцийн хөгжил зэрэг олон салбарт тогтвортой өргөжин хөгжсөөр ирсэн. 2024 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон” гэдгийг онцлон тэмдэглэв. Нийслэлийг дижитал технологид суурилсан, ногоон хөгжил бүхий, иргэдэд ээлтэй ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байгаагаа танилцуулж, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хотын төлөвлөлт, стандартыг сайжруулах чиглэлээр томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжүүлж буйг мэдээлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын Зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха хэлэхдээ: “Манай хоёр улс 70 жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Ханой хот 8 сая гаруй хүн амтай бөгөөд 2045 он гэхэд энэ тоо 19 саяд хүрэх төлөвтэй байна. Манай хоёр хотод тулгамдаж буй асуудлууд ижил төстэй байгааг бид харж байна. Тухайлбал, замын түгжрэлийг бууруулах, тогтвортой хот төлөвлөлтийг хөгжүүлэх, “ухаалаг хот” байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал бий. Эдгээр асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.”
ULAANBAATAR AND HANOI TO EXPAND COOPERATION IN GREEN DEVELOPMENT, EDUCATION, AND URBAN PLANNING
First Deputy Governor of the Capital City in charge of social affairs, green development, and air and environmental pollution issues, G. Jargalsaikhan, together with relevant officials, received a delegation led by Ms. Phung Thi Hong Ha, Deputy Secretary of the Hanoi Party Committee and Chairwoman of the People’s Council of Hanoi, the capital of the Socialist Republic of Vietnam.
The meeting was attended by B. Solongo, Director of the Foreign Relations Department of the Capital City Governor’s Office, E. Tuvshinjargal, Director of the Integrated Project Management Office, D. Batsukh, Head of the Capital City Tourism Department, representatives from the Capital City Arts and Culture Department, and other relevant officials. Representatives from Hanoi’s People’s Council, People’s Committee, Party Committee, and leaders in planning, architecture, economics, and international cooperation also participated.
At the beginning of the meeting, First Deputy Governor G. Jargalsaikhan welcomed the Hanoi delegation to Ulaanbaatar and emphasized that the broad and long-standing cooperation between Ulaanbaatar and Hanoi is an important symbol of the traditional friendly relations between Mongolia and Vietnam.
He noted that cooperation between the two cities dates back to the 1980s and has steadily expanded across many sectors, including education, culture, urban development, trade, and human resource development. He highlighted that the memorandum of understanding signed in 2024 marked an important step in elevating relations between the two cities to a new level.
He also introduced Ulaanbaatar’s goal of becoming a smart, citizen-friendly city based on digital technology and green development. In addition, he informed the delegation about major projects and initiatives aimed at reducing air pollution and traffic congestion, digitizing public services, and improving urban planning and standards.
Ms. Phung Thi Hong Ha, Deputy Secretary of the Hanoi Party Committee and Chairwoman of the People’s Council of Hanoi, stated: “Our two countries have consistently developed friendly relations and cooperation over the past 70 years. Today, Hanoi has a population of more than 8 million people, and this number is expected to reach 19 million by 2045. We see that our two cities face many similar challenges, such as reducing traffic congestion, developing sustainable urban planning, building smart cities, and increasing green spaces. We would like to exchange experiences and expand cooperation on how to effectively address these issues.”
