Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

LOWER THAMES CROSSING — ИХ БРИТАНИЙН ХАМГИЙН ТОМ АВТО ЗАМЫН ХОНГИЛЫН ТӨСӨЛ

2026 оны 5-р сарын 17 16 үзсэн
LOWER THAMES CROSSING — ИХ БРИТАНИЙН ХАМГИЙН ТОМ АВТО ЗАМЫН ХОНГИЛЫН ТӨСӨЛ

Thames мөрний доогуур Kent болон Essex аймгуудыг холбох шинэ авто замын хонгил бөгөөд, баригдаж дуусвал Их Британийн хамгийн урт авто замын хонгил болно. Нийт маршрут нь хойдоос M25 болон A13-ийг, өмнөдөөс M2 болон A2-ыг холбоно.
Нийт 14.5 милийн (23 км) шинэ авто зам байгуулагдах бөгөөд голлох хэсэг нь Thames мөрний доогуурх 4.2 км урт, 16.4 метр диаметртэй хос хонгил юм. 

Одоогийн Dartford Crossing нь Лондонгийн зүүн талд байрлах цорын ганц тогтмол гарц бөгөөд өдөрт 160,000 орчим тээврийн хэрэгсэл дайрдаг. Шинэ хонгил нь тээврийн даацыг бараг хоёр дахин нэмэгдүүлнэ.
2025 оны 12-р сард нээлтийн хугацааг хоёр жилээр хойшлуулж 2034 он болгосон. 2026 оны 3-р сард голын хоёр эрэгт эрт үеийн барилгын ажил эхэлсэн бөгөөд East Tilbury-ийн Coalhouse Fort дахь археологийн судалгаа хийгдэж байна. 

2026 онд хойд талын хонгилын орцны "launch chamber" буюу гүехэн нүхний бэлтгэл ажил эхэлнэ. Энэ камер нь 26 метр гүн бөгөөд хонгилын бетон хэсгүүдийг үйлдвэрлэх түр үйлдвэр байрлана. Хонгил өрөмдөх машин (TBM) 2028 онд ажиллаж эхлэхээр төлөвлөгдөж байна. 

Нийт зардал 10.6 тэрбум фунт стерлингээс давж, засгийн газраас 3.1 тэрбум, хувийн хэвшлээс 7.5 тэрбум фунт санхүүжилт авах юм байна. Барилгын үе шатанд нийлүүлэлтийн сүлжээнд 22,000 хүртэлх ажлын байр бий болно гэж тооцоолж байгаа юм байна.