Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСЛҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2026 оны 5-р сарын 17 84 үзсэн
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСЛҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ ЭНЭ ОНЫ 7-Р САРЫН 3-НД НЭЭНЭ

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм. Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч Dowha Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэлийн зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргийн нийт ажил 14.77 хувьтай үргэлжилж байна. Төслийн барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах EFC+F нөхцөлтэйгээр тендерийг энэ оны 7-р сарын 03-ны өдөр нээх юм.

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT) ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА

Тусгай замын автобус BRT төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил дуусч байна. Ажлын явцын хувьд, Эрх шилжүүлэх захирамжийн дагуу төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл, барилгын хяналт болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлтийн үнэлгээний хороо тус тус байгуулагдсан. Төслийн зээлийн санхүүжилт баталгаажсан. Улаанбаатар хотод “Тусгай замын автобус (BRT)” төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал нэмэгдэж, замын түгжрэл буурч, иргэдийн зорчих хугацаа багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Төсөл хэрэгжсэнээр өдөрт тээвэрлэх зорчигч 140,000-180,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ.  

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАГДАЖ ДУУССАН

“Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. “Улаанбаатар Трам” төсөл хэрэгжүүлснээр тээвэрлэх зорчигч 13,000-25,000 байхаар төлөвлөж байгаа бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлнэ.

“ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР” ТӨСЛИЙН ГАН ТАТЛАГА ТАТАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байхаар төлөвлөсөн. Хоёрдугаар шугам болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн” чиглэлийн дүүжин замын тээвэр нь 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар тус төлөвлөсөн. Нийт төслийн гүйцэтгэл 70 хувьтай үргэлжлэн явагдаж байна.
Тус төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлж, Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийг 4 хувиар, Наадамчдын замын хөдөлгөөний эрчмийг 15%-аар нэмэгдүүлэх юм.