Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

СИНГАПУР ДҮҮЖИН ЗАМЫГ ЗӨВХӨН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БИШ, ХОТЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НЭГ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА

2026 оны 5-р сарын 24 27 үзсэн photo
СИНГАПУР ДҮҮЖИН ЗАМЫГ ЗӨВХӨН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БИШ, ХОТЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НЭГ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА

“Singapore Cable Car” систем нь 1974 онд ашиглалтад орсон бөгөөд Азийн хамгийн анхны хот хоорондын дүүжин замын нэгт тооцогддог. Энэхүү систем нь Mount Faber, HarbourFront болон Sentosa арлыг холбодог бөгөөд нийтдээ ойролцоогоор 1.6 км урт шугамтай.
Барилгын ажил ойролцоогоор 2 жил үргэлжилж, тухайн үедээ инженерийн томоохон шийдэлд тооцогдож байсан. Жилд 2 сая гаруй зорчигч ашигладаг гэж оператор компани мэдээлдэг. Зөвхөн жуулчид биш, Sentosa арал руу ажил, үйлчилгээний зорилгоор зорчдог иргэд тогтмол хэрэглэдэг байна.

Тус дүүжин тээврийн давуу тал замын түгжрэлээс хамаарахгүй, далай дээгүүр богино хугацаанд зорчих боломжтой, хотын үзэмж болон аялал жуулчлалыг дэмждэг, Цахилгаан систем ашигладаг тул харьцангуй эко тээвэрт тооцогддог
Дэлхийн олон хот, ялангуяа уулын болон түгжрэлтэй бүсүүд дүүжин замын тээврийг нийтийн тээврийн шинэ хувилбар болгон хөгжүүлж байна.