Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ

Curitiba хот нь дэлхийд BRT буюу Bus Rapid Transit системийг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн хотуудын нэг

2026 оны 5-р сарын 25 25 үзсэн photo
Curitiba хот нь дэлхийд BRT буюу Bus Rapid Transit системийг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн хотуудын нэг

Curitiba хот нь дэлхийд BRT буюу Bus Rapid Transit системийг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн хотуудын нэг гэж тооцогддог. 1970-аад оны үед тус хот метро барих хэмжээний төсөв, эдийн засгийн боломжгүй байсан ч хүн амын өсөлт, замын ачаалал нэмэгдэж эхэлсэн нь нийтийн тээврийн шинэ шийдэл шаардсан байна. Энэ үед хотын дарга бөгөөд архитектор Jaime Lerner “метро шиг хурдан боловч автобусны өртөгтэй” тээврийн систем бий болгох зорилт дэвшүүлжээ.

Ингэснээр өнөөдөр дэлхий даяар BRT гэж нэрлэгддэг системийн суурь загвар Curitiba хотод үүссэн гэж үздэг. Тэд хотын гол замуудын төв хэсгээр зөвхөн автобус явах тусгай эгнээ байгуулж, өндөр багтаамжтай урт автобус ашиглаж эхэлсэн байна. Мөн автобусанд хурдан сууж буух боломжтой “tube station” буюу шилэн хоолой хэлбэрийн буудлуудыг бий болгосон нь тухайн үедээ маш шинэлэг шийдэл байв. Эдгээр буудал дээр зорчигчид автобус ирэхээс өмнө тасалбараа шалгуулдаг тул автобус удаан зогсох шаардлагагүй болж, зорчих хугацаа мэдэгдэхүйц багассан байна.

Curitiba-ийн BRT систем зөвхөн автобусны шинэчлэл байгаагүй бөгөөд хот төлөвлөлтийн бодлоготой хамт хэрэгжсэн нь онцлог юм. Хотын шинэ орон сууц, худалдааны бүсүүдийг BRT шугамын дагуу хөгжүүлснээр хүмүүсийн зорчих урсгалыг нийтийн тээвэрт төвлөрүүлэхийг зорьжээ. Үүний үр дүнд 1970–1990 оны хооронд Curitiba хотод нийтийн тээврийн хэрэглээ эрс өсөж, автомашины хэрэглээ харьцангуй бага түвшинд хадгалагдсан байна. Судлаачид тус хотыг тухайн үедээ түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулж чадсан цөөн хотын нэг гэж үнэлдэг.

Curitiba-ийн туршлага дараа нь дэлхийн олон хотод нөлөөлсөн. Ялангуяа Bogotá, Jakarta, Guangzhou зэрэг хотууд өөрсдийн BRT системийг хөгжүүлэхдээ Curitiba-ийн загварыг судалж ашигласан