Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
UB GREENGATE

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

2024 оны 8-р сарын 6 104 үзсэн article
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн 2 ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж байна.   

Одоогоор барилга угсралтын ажлын явц 85 хувь үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хотод төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцыг гүйцэтгэсэн анхны томоохон хэмжээний төсөл юм. Нийслэлийн төвийн 4 хэсэгт төмөр замын доогуур нүхэн гарцтай болсноор авто замын босоо тэнхлэгийн шинэ сүлжээг бий болгоно. Ойр орчмын гүүрэн гарцуудын хөдөлгөөний ачааллыг хуваарилна. Нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирна. Төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хувиар болгож сайжруулах ач холбогдолтой юм. Гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурна. Тухайлбал, таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэнэ. Таван шар орчмын тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурна гэж тооцоолж байгаа юм.  

Уг төслийг нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж байна.   

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2025 оны 8-р сарын 12

ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН ГАРМЫН ХОЙД ХЭСГИЙН АВТО ЗАМЫГ ЗАСАЖ ШИНЭЧИЛНЭ

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд, төмөр зам доогуур Найрамдлын замыг товчооны замтай холбох, төмөр замын 396 км

Read
Хот байгуулалт

2025 оны 2-р сарын 24

ГЕРМЕС ТӨВИЙН НҮХЭН ГАРЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 3075 М2 ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛСӨН

Гермес төв, төмөр замын зоорийн урд байрлах Нүхэн гарц төслийн явц одоогоор 30 хувьтай байна. Тус төсөл 2x11 өргөн, 3,5 метр өндөр байгууламж байх бөгөөд ашиглалтад орсноор өдөрт 31000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх тооцоо

Read
Хот байгуулалт

2025 оны 2-р сарын 21

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ БАЙГУУЛАХАД 22029 М2 ТАЛБАЙ ӨРТСӨН

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой төмөр зам доогуурх нүхэн гарцыг дөрвөн байршилд хэрэгжүүлж буй. Хоёрдугаар байршил буюу Геологийн төв лаборатори орчмын нүх

Read