Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор төмөр зам доогуурх нүхэн гарцыг Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд барихаар төлөвлөсөн. Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн 9 дүгээр сард нээсэн бөгөөд авто замын хөдөлгөөнийг нээх хүртэл газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, аюулгүй ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлуудаас танилцуулъя.
Газар чөлөөлөлт:
Нүхэн гарцын 1 дүгээр байршил дээр нийт 10163 м2 талбайг чөлөөлсөн бөгөөд үүнд иргэн аж ахуй нэгжийн 23 нэгж талбар өртсөнөөс нөхөх олговортойгоор 4 иргэн, аж ахуй нэгжийн газрыг чөлөөлж үлдсэн 19 нэгж талбарыг нөхөх олговоргүй бусад хэлбэрээр хийсэн.
Инженерийн шугам сүлжээ:
Цэвэр усны 504 метр шугам, бохир усны 340 метр шугамын шилжүүлгийн ажил, борооны усны насос станц байрлуулах ажил болон 711 метр борооны ус зайлуулах шугамын ажлыг гүйцэтгэсэн. Мөн төмөр замын холбоо дохиолол, кабель шилжүүлэх, цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх зэрэг ажлууд хийгдсэн.
Аюулгүй ажиллагаа:
2024 оны 09 сарын 30-ныг хүртэл нийтдээ 293040 хүн цаг осол эндэгдэлгүй ажилласан.
