Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Хүннү хот

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ТҮШИГЛЭСЭН ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ЗОЧИД БУУДАЛ БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

2026 оны 1-р сарын 15 116 үзсэн article
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ТҮШИГЛЭСЭН ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ЗОЧИД БУУДАЛ БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Хүннү” дагуул хотыг Нийслэл хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихаар төлөвлөсөн бөгөөд уг төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Хүннү” хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр нар төслийн талбайд ажиллалаа.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авчээ. Үүнтэй холбогдуулан нисэх буудалд суурилсан “Аеротрополис” буюу дагуул хотыг хөгжүүлэх стратегийн зорилт, олон улсын транзит зочид буудал барих бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан тус төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо. Тэрбээр транзит зочид буудал ашиглалтад орсноор Монгол Улс Азийн бүс нутгийг холбосон агаарын тээврийн HUB болох боломж бүрдэхийг тодотгов.

Тус транзит зочид буудлыг нийт 3.3 га талбайд барихаар төлөвлөж, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий иж бүрэн төлөвлөлттэй, 25 мянган мкв талбай бүхий таван давхар барилга байхаар зураг төслийг боловсруулжээ. Мөн зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай 350 метр урт бүхий хоолойгоор холбож, зорчигчдыг шууд хүлээн авах зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. 

“Хүннү” дагуул хотын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын эвент, арга хэмжээ, үзэсгэлэн, дата төв, мэдээлэл технологийн кластер зэрэг бүсчлэлийг хөгжүүлнэ. Ингэснээр нисэх буудлыг даган бий болдог төрөл бүрийн үйлчилгээ, бизнесийн экосистемийг бүрдүүлэх ач холбогдолтойг “Хүннү” хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр онцоллоо. Тэрбээр мөн нисэх буудлын бүсэд мөрдөгдөх тусгай шаардлагуудын талаар мэдээлэл өгч, “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 4Е ангиллын нисэх буудал тул барилгын өндрийн тодорхой хязгаарлалт үйлчилдгийг дурдсан. Иймд тухайн бүсэд 4–5 давхар бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудыг төлөвлөн барина гэв.

Түүнчлэн энэ онд төлөвлөсөн ажлын хүрээнд транзит зочид буудлаас гадна эхний ээлжинд 600–1000 айлын орон сууц, тэдгээрийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулахаар төлөвлөсөн байна. 

Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд давхардсан тоогоор 2000 гаруй хүн ажиллаж байгаа тул ажиллагсдад зориулсан орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага тулгарч буйг онцоллоо.

INTERNATIONAL TRANSIT HOTEL PLANNED IN CONNECTION WITH “CHINGGIS KHAAN” INTERNATIONAL AIRPORT

An international-standard transit hotel is planned as part of the development of the Hunnu satellite city, which will be established near “Chinggis Khaan” International Airport. The satellite city will cover 315 hectares and is located 53 kilometers from Ulaanbaatar and 10 kilometers from Zuunmod. As part of the project, Capital City First Deputy Governor T. Davaadalai and Acting Governor of Hunnu City M.Batbayar conducted a site visit to review project preparations.

In 2025, “Chinggis Khaan” International Airport served approximately 45,000 transit passengers. In response to this growing demand, First Deputy Governor T. Davaadalai emphasized that the transit hotel project is planned to be implemented through a public-private partnership, aligned with the strategic objective of developing an airport-based “Aerotropolis” or satellite city. He noted that once operational, the transit hotel would support Mongolia’s ambition to become a regional air transport hub connecting Asia.

The transit hotel is planned to be constructed on a 3.3-hectare site and designed as a five-story, mixed-use complex with a total floor area of 25,000 square meters, incorporating commercial, service, and office facilities. The project also includes a 350-meter enclosed connection linking the hotel directly to the airport, allowing for seamless passenger access.

Within the Hunnu satellite city, a free economic zone will be established, along with designated areas for international events, exhibitions, data centers, and information technology clusters. Acting Governor M.Batbayar highlighted the importance of developing a diverse service and business ecosystem around the airport. He also noted that as “Chinggis Khaan” International Airport is classified as a 4E-category airport, building height restrictions apply, limiting construction in the area to four- and five-story service buildings.

In addition to the transit hotel, plans for 2026 include the construction of 600 to 1,000 residential units, along with the necessary engineering and social infrastructure.
Currently, more than 2,000 people are employed at “Chinggis Khaan” International Airport. Officials emphasized the need to prioritize the development of social infrastructure, including housing for employees, as well as schools and kindergartens, to support sustainable growth in the area.
 

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 5-р сарын 17

ХҮННҮ ДЭД СТАНЦЫН КАБЕЛЬ ШУГАМЫН УГСРАЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУССАН

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдөж буй Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшгийн хөндийд, Богд уулын өвөрт сүндэрлэн байгуулагдаж ба

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 28

ХҮННҮ ХОТЫН АВТО ЗАМЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 58 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн дагуул хот Хүннү хотын автозамын ТЭЗҮ, зураг төслийн ажил нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Төслийн хүрээнд 127,4 км хотын авто зам барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс эдийн засгийн

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 22

“ХҮННҮ ХОТ”-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдсөн Хүннү хот Улаанбаатар хотоос 53 км зайд, Зуунмод хотоос 10 км, “Чингис хаан” Олон Улсын Нисэх буудлын орчимд Богд уулын өвөр Хөшгийн хөндийд байрлана. Засгийн газар, яам агентла

Read