Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Хүннү хот

ХҮННҮ ХОТЫН АВТО ЗАМЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 58 ХУВЬТАЙ БАЙНА

2026 оны 4-р сарын 28 63 үзсэн article
ХҮННҮ ХОТЫН АВТО ЗАМЫН ТЭЗҮ,  ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 58 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн дагуул хот Хүннү хотын автозамын ТЭЗҮ, зураг төслийн ажил нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Төслийн хүрээнд 127,4 км хотын авто зам барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6 км, олон нийт, худалдаа үйлчилгээний бүсэд 6,4 км, хотын төв, засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Тус авто замын зураг төслийн ажлын гүйцэтгэл 58 хувьтай хэрэгжиж байна. 

2027 онд дээрх боловсруулж буй автозамын зураг төслөөр эхний ээлжийн 286 га төслийн талбай бэлтгэх ажлын хүрээнд 60.6 км хотын автозамын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хүннү хот нь нийт 31,500 га газарт 45 мянган өрх оршин сууж, Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, Эдийн засгийн чөлөөт бүс, Их дээд сургууль, оюутны хотхон, Тээвэр логистикийн нэгдсэн төв, Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа зэрэг тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Мөн шинээр 80,000 орчим ажлын байр бий болж, 10.5 сая мкв барилгажих талбайтай байхаар төлөвлөгдсөн.  

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 5-р сарын 17

ХҮННҮ ДЭД СТАНЦЫН КАБЕЛЬ ШУГАМЫН УГСРАЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУССАН

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдөж буй Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшгийн хөндийд, Богд уулын өвөрт сүндэрлэн байгуулагдаж ба

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 22

“ХҮННҮ ХОТ”-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдсөн Хүннү хот Улаанбаатар хотоос 53 км зайд, Зуунмод хотоос 10 км, “Чингис хаан” Олон Улсын Нисэх буудлын орчимд Богд уулын өвөр Хөшгийн хөндийд байрлана. Засгийн газар, яам агентла

Read
Хот байгуулалт

2026 оны 3-р сарын 23

“ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын орон сууцны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, олон улсын туршлага солилцох “Орон сууцны асуудал дэлхийд болон Монголд” сэдэвт уулзалтыг өнөөдөр /2026.03.24/ зохион байгууллаа. Тус уулзалтад Нэгдсэн

Read