Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Хүннү хот

ХҮННҮ ХОТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026 оны 1-р сарын 19 150 үзсэн article
ХҮННҮ ХОТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хүннү хот төслийн бүтээн байгуулалтын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байна. Тус компани 2025 оны 10 дугаар сарын 27-нд НХААГ-20250101680 дугаартай гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэгчээр шалгарсан.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 12 дугаар сарын 19-нд 4689 дугаартайгаар олгосон. Цэвэрлэх байгууламжийн HP-05/2022 шифрийн зураг төслийг “Наран рашаан” ХХК 2025 онд боловсруулсан бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 28.8 тэрбум төгрөг байна. Барилга угсралтын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлыг танилцуулъя. 

• 35/10 кВ-ын “Бага-Хөндий” дэд станцаас тэжээгдэх 35 кВ-ын хоёр хэлхээт, 3.8 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын 31 тулгуурын суурийн газар шорооны ажил
• 1500 метр цэвэрлэсэн усны шугамын угсралтын газар шороо болон булах ажил
• Гадна бохир усны Ф500 мм-ийн хуванцар хоолой угсрах ажил
• 2000 мм голчтой угсармал төмөр бетон уналттай гурван ширхэг худаг угсрах ажил
• 1500 мм голчтой угсармал төмөр бетон таван ширхэг худаг угсрах ажил

Төслийн барилгын ажил 2026 оны 1 дүгээр сарын байдлаар 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
 

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 5-р сарын 17

ХҮННҮ ДЭД СТАНЦЫН КАБЕЛЬ ШУГАМЫН УГСРАЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУССАН

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдөж буй Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшгийн хөндийд, Богд уулын өвөрт сүндэрлэн байгуулагдаж ба

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 28

ХҮННҮ ХОТЫН АВТО ЗАМЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 58 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн дагуул хот Хүннү хотын автозамын ТЭЗҮ, зураг төслийн ажил нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Төслийн хүрээнд 127,4 км хотын авто зам барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс эдийн засгийн

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 22

“ХҮННҮ ХОТ”-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдсөн Хүннү хот Улаанбаатар хотоос 53 км зайд, Зуунмод хотоос 10 км, “Чингис хаан” Олон Улсын Нисэх буудлын орчимд Богд уулын өвөр Хөшгийн хөндийд байрлана. Засгийн газар, яам агентла

Read