Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Тусгай замын автобус төсөл (BRT)

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙГ ЯАГААД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

2026 оны 2-р сарын 3 67 үзсэн article
ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙГ ЯАГААД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд Тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийтийн тээврийн системд их багтаамжийн шинэ төрлийг нэвтрүүлснээр Ард Аюушийн өргөн чөлөө, Их тойруу-Намъянжүгийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний дагуу нийт 12.9 км урт коридороор 20-25 км/ц тогтмол хурдтай зорчих нөхцөл бүрдэнэ.  

"Тусгай замын автобус BRT төсөл” нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тусгай эгнээ бүхий, орчин үеийн автобусны зогсоол, холбогч үйлчилгээтэй нэгдсэн удирдлагын тээврийн ухаалаг систем тусгай замын автобусны коридорыг байгуулах юм.

Байгаль орчны үр нөлөө
Замын хөдөлгөөний түгжрэл буурч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар тээврийн хэрэгслээс ялгарах утаа багасаж, хотын агаарын чанар, хүрээлэн буй орчны нөхцлийг тогтвортой байлгахад эергээр нөлөөлнө. Тодруулбал, төслийн агаар орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөллийн тооцооллын үр дүнд хүхэрлэг хий (SO₂)-ийн хувьд 6.1%, азотын давхар исэл (NO₂)-ийн хувьд 9.5%, PM10 тоосонцорын хувьд 9.3%, нүүрс хүчлийн хий (CO₂)-ийн хувьд 6.8% бууруулна. Мөн тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг 7.8%-иар бууруулж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2.4%-иар бууруулах үр нөлөөтэй. 

Эдийн засгийн үр ашиг
Тусгай замын автобус нь иргэдийн зорчих хугацааг багасгах мөн коридорын дагуу болон ойр орчмын газруудын өмч хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой. Төслийн үр өгөөжийн тооцооллын үр дүнд эдийн засгийн дотоод өгөөжийн түвшин 25.5 хувь, цэвэр одоогийн үнэ цэнэ 374'892 сая төгрөг байх юм. 

Нийгмийн үр ашиг
Автобусны хөдөлгөөнийг тусгай замаар явуулах учир цагийн хуваарь, үйлчилгээний найдвартай хүртээмж нэмэгдэнэ. Тусгай замын автобус нь нам шалтай, хүртээмжийн стандарт хангасан буудалтай, тээврийн хэрэгсэл нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүд, хүүхэдтэй ээжүүдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн тэгш хүртээмжийг бодитоор сайжруулах чухал ач холбогдолтой. 

Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд:
Уг коридороор 2030 онд өдөрт дунджаар 185,700 хүн зорчих тооцоотой байгаа бөгөөд төслийн хэрэгжилтийн үр дүнд тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөний ачаалал 12.6 хувиар буурах урьдчилсан тооцоолол гарсан.





 

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 12

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT) ТӨСЛИЙН ЯВЦ, ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Тусгай замын автобус /BRT/ төслийг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл

Read
Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 11

“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT)” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар түгжрэлийг бууруулахад ач холбогдол бүхий их багтаажийн нийтийн тээврийн хэрэгсэл “Тусгай замын автобус”

Read
Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 12

“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT)” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Улаанбаатар хотод Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэх “Тусгай замын автобус (BRT)” төслийн Удирдах хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2026 оны 03 дуга

Read