Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар түгжрэлийг бууруулахад ач холбогдол бүхий их багтаажийн нийтийн тээврийн хэрэгсэл “Тусгай замын автобус” төслийг 2025-2030 онд хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах (DED), барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ (CS), мөн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ (DOD)-ний ажлын даалгаврыг Нийслэлийн Засаг даргын А/573 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж, баталсан. Дээрх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдах бөгөөд оролцох сонирхол хүлээн авах олон улсад нээлттэй зарыг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны цахим системд нийтэллээ.
“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө – Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12.9 км урт, 19 зогсоолтой, өдөрт 140 мянгаас 180 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр явган зорчигч болон дугуйн хөдөлгөөний дэд бүтэц сайжирч, замын хөдөлгөөний зохион байгуулалт боловсронгуй болохын зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн ажил эрхлэлт, боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөж бүрдэх юм.
The Selection Process for Consulting Services of the “Bus Rapid Transit (BRT)” Project has been announced
To improve the quality, service, standards, and accessibility of public transportation in Ulaanbaatar and thereby reduce traffic congestion, the city is implementing the high-capacity public transport project “Bus Rapid Transit (BRT)” during the period 2025-2030.
The project will be financed by the Asian Development Bank (ADB). The project’s Terms of Reference for preparing the Detailed Engineering Design (DED), Construction Supervision consulting services (CS), and Detailed Operational Design consulting services (DOD) were developed and approved by a working group established under the Governor of the Capital City’s Decree No. A/573.
The selection process for these consulting services will be conducted in accordance with the Asian Development Bank’s procurement regulations. An international open call for expressions of interest was published on May 11, 2026, on the Asian Development Bank’s electronic procurement system.
The “Bus Rapid Transit (BRT)” project will operate along the route of Ard Ayush Avenue - Ikh Toiruu - Namyanju Street - Niislel Khuree Avenue - National Park, covering a total length of 12.9 kilometers with 19 stations, and will have the capacity to transport between 140,000 and 180,000 passengers per day.
In addition, implementation of the project will improve infrastructure for pedestrians and cyclists, enhance traffic management and organization, reduce air and environmental pollution, and create various social and economic benefits such as increasing citizens’ access to employment, education, and social services.
