“Тусгай замын автобус /BRT/” төсөл нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. Энэхүү төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох зорилготой. Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байх юм.
Төслийн явцын хувьд, нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналтын зөвлөх, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх сонгон шалгаруулах бэлтгэл ажлууд хийгдэж байна. Нарийвчилсан зураг төслийн батлагдсны дараа газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийг АХБ-ны журмын хүрээнд хэрэгжүүлж эхэлнэ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны зүгээс LARP-ийн төлөвлөгөө, нийгмийн хамгаалал болон жендэртэй холбоотой олон нийтийн санал гомдол хүлээн авах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Ингэхдээ төслийн Зээлийн болон төслийн гэрээ, дамжуулан зээлдэх гэрээнүүд бүрэн хүчин төгөлдөр болсны үндсэн дээр санал гомдол хүлээн авах механизмыг ажиллуулахаар тохиролцжээ.
Дашрамд дурьдахад, төслийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулж, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж удирдлагаар хангах зорилгоор “Төслийн удирдах хороо”-г байгуулж ажиллахаар болсон байна.
Preparatory Work for the “Dedicated Bus Lane / BRT” Project Is Underway
The “Dedicated Bus Lane / BRT” project is a public transport system with lanes reserved exclusively for public transit, separated from traffic congestion. The project aims to make public transportation between the city center and outlying districts faster, more reliable, and more accessible. The project is planned along the Ard Ayush Avenue – Ikh Toiruu – Namyanju Street – Niislel Khuree Avenue corridor, with a total length of 12.9 km and 19 stations.
Regarding project progress, preparations are underway to develop detailed engineering designs and to select consultants for construction supervision and detailed operational planning. After the detailed designs are approved, land acquisition and resettlement will begin in accordance with Asian Development Bank (ADB) procedures. In addition, the ADB has emphasized the need to implement mechanisms for receiving public complaints and feedback related to the LARP plan, social safeguards, and gender issues. It has been agreed that the grievance redress mechanism will be put into operation once the loan and project agreements, as well as on-lending agreements, have fully entered into force.
Additionally, in order to align project implementation with sector policies, monitor implementation, and organize and manage related activities, it has been decided to establish and operate a “Project Steering Committee.”
