Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН 19 ТУЛГУУР БАГАНЫГ БҮРЭН СУУРИЛУУЛЖ ДУУСЛАА

2026 оны 3-р сарын 1 96 үзсэн article
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН 19 ТУЛГУУР БАГАНЫГ БҮРЭН СУУРИЛУУЛЖ ДУУСЛАА

Яармаг, Арцат – Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганын угсралтын ажил дууслаа. Тус төсөл нь нийт 4.2 км урт шугамтай, 6.5-42 метрийн өндөртэй тулгуур баганууд байх бөгөөд ийнхүү үндсэн суурь бүтцийг амжилттай суурилууллаа.  

Тулгуур баганын угсралтын ажлыг 2025 оны гуравдугаар сарын 01-нд эхлүүлж байсан бол ийнхүү нэг жилийн дараа буюу 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр тулгуурыг бүрэн дуусгаж байна. Ингэснээр төслийн нийт гүйцэтгэл 61.7 хувьд хүрчээ. 

Төслийг Франц улсын дэлхийд тэргүүлэгч дүүжин замын систем үйлдвэрлэгч Poma Group-тэй хамтран дотоодын “Моннис Инженеринг” групп гүйцэтгэж байна. Талбайн ахлах инженер Д.Батчулуун ярихдаа “Тулгуур баганыг суурилуулах явцад аюулгүй ажиллагаа, барилгын норм стандартын мөрдөлт нэн тэргүүний шаардлага байдаг. Өнөөдөр цаг агаар цасан шуургатай байсан ч, салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнд байснаар угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу, тасралтгүй гүйцэтгэж чадлаа” хэмээн онцлов.

Тулгуур баганууд бүрэн угсрагдсанаар төслийн дараагийн чухал үе шат болох тросс татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмж суурилуулах ажил эхлэх нөхцөл бүрдэж байна. Тус чиглэлд ашиглагдах нийт 112 тонн жинтэй ган татлагыг угсарсан 19 тулгуур баганын дээгүүр агаарт сүвлэн татаж суурилуулах бөгөөд энэхүү ажиллагааг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Яармаг, Арцат – Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгальд ээлтэй нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх ач холбогдолтой төсөл юм. Тулгуур баганын угсралтыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгасан нь төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу урагшлах нэг алхам болж байна.

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 16

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, эрчимтэй өрнөн, өнөөдрийн байдлаар нийт г

Read
Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 25

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Дүүжин замын тээврийг Улаанбаатар шиг уулархаг бөгөөд суурьшил нь замбараагүй тэлсэн хотуудад өргөнөөр нэвтрүүлэх болжээ. Тухайлбал барилга байшин нь шавсан, машин тэрэг зорчих замгүй болсон, эсвэл гол мөрөн дээгүүр зорч

Read
Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 17

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН II ШУГАМЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

Улаанбаатар хотын гол тэнхлэгийн замуудад түгжрэл тогтмол үүсч, иргэд цаг хугацаа алдах, цаашлаад шатахууны зарцуулалтаас үүдэлтэйгээр агаарын бохирдол нэмэгдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Иймд авто замын а

Read