Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН II ШУГАМЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

2026 оны 3-р сарын 17 72 үзсэн article
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН II ШУГАМЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

Улаанбаатар хотын гол тэнхлэгийн замуудад түгжрэл тогтмол үүсч, иргэд цаг хугацаа алдах, цаашлаад шатахууны зарцуулалтаас үүдэлтэйгээр агаарын бохирдол нэмэгдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Иймд авто замын ачааллаас үл хамаарах, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай болсон. Тиймээс хотын нягтрал ихтэй бүсүүдийг шууд холбож, замын түгжрэлийг бууруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх боломжтой Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг дахь Арцатаас Хархорингийн Өнөр хороолол чиглэлд байгуулж байгаа ажлын буудал, тулгуур багана, техникийн байгууламжуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Түүнчлэн тросс татахад шаардлагатай суурийн арматур угсралт, бетон цутгалтын ажлууд хийгдэж, дэд бүтцийн бэлтгэл хангагдаж байна. Мөн Яармаг, Арцат талд байрлах гаражийн барилгын гадна ханын өрлөгийн ажил болон доторлогоо, инженерийн дотоод бэлтгэл ажлууд өрнөж байна. Түүнчлэн Өнөр хорооллын буудлын инженерийн шугам сүлжээний сувагчлал болон барилгын шалны бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа юм.

Дүүжин замын тээврийн нэгдүгээр шугамын барилга угсралтын ажилтай зэрэгцэн хоёрдугаар шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд барих төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын бэлтгэлийг хангаж байна. 

Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, цаашлаад аялал жуулчлалын сонирхол татахуйц орчныг бүрдүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн суурьшлын бүсүүдийг хооронд нь уялдаа холбоотой холбож, нийтийн тээврийн системийн үр ашгийг дээшлүүлэхийн сацуу тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байна.

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 16

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, эрчимтэй өрнөн, өнөөдрийн байдлаар нийт г

Read
Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 25

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ХОЁР БУУДЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТООД ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Дүүжин замын тээврийг Улаанбаатар шиг уулархаг бөгөөд суурьшил нь замбараагүй тэлсэн хотуудад өргөнөөр нэвтрүүлэх болжээ. Тухайлбал барилга байшин нь шавсан, машин тэрэг зорчих замгүй болсон, эсвэл гол мөрөн дээгүүр зорч

Read
Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 8

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН АШИГЛАЛТЫГ ЭХНИЙ ГУРВАН ЖИЛД ФРАНЦЫН “ПOMA” ГРУППТЭЙ ХАМТРАН ХАРИУЦАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулах зорилготой Дүүжин замын тээврийн төслийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчд

Read