Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Тусгай замын автобус төсөл (BRT)

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ИРЭХ БААСАН ГАРАГТ ХУРАЛДАНА

2026 оны 3-р сарын 9 50 үзсэн article
ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ИРЭХ БААСАН ГАРАГТ ХУРАЛДАНА

 Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотод тусгай замын автобусны шинэ шугам байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах төсөл-1”-ийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Төслийн хэрэгжилтийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, салбарын бодлоготой уялдуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий тус хороог Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ахлан ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2026.03.10/ “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал болон Тусгай замын автобус /BRT/ төслийн багийн инженер, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, төслийн явц, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд болон шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.

Төслийн трассыг бусад нийтийн тээврийн төслүүдтэй хэрхэн уялдуулах, шугам хоолойн зураг төслийг нарийвчлан авч үзэх, үйл ажиллагааны болон бусад төлөвлөгөөг илүү тодорхой болгох шаардлагатайг Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцолж, эдгээр асуудалд мэргэжлийн түвшинд анхаарч ажиллахыг чиглэл болголоо. Улмаар “Тусгай замын автобус /BRT/” төслийн Удирдах хорооны хурлыг ирэх баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус хорооны бүрэлдэхүүн нь Сангийн яам, Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн төслийн удирдлагын газар, Нийслэлийн замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн бодлогын газрын төлөөллөөс бүрджээ.

BRT project steering committee meeting to be held

The Steering Committee for the project titled “Ulaanbaatar Public Transport Improvement Project-1”, which aims to establish a new Bus Rapid Transit (BRT) line in Ulaanbaatar with funding from the Asian Development Bank, has been formed by an order of the Mayor of the Capital City.

The committee is responsible for ensuring unified policy and management of the project, aligning it with sector policies, and overseeing implementation. The committee is chaired by L. Khosbayar, Coordinator of projects and programs to accelerate financial, economic, and development construction in the capital.

Within this framework, today (2026-03-10), a meeting was held with E. Tuvshinjargal, Director of the Integrated Project Management Office, and engineers and specialists from the BRT project team. During the meeting, participants exchanged views on the project progress, implementation status, existing challenges, and issues requiring urgent resolution.

Regarding project progress, preparatory work is underway for developing the detailed design drawings, as well as for selecting consulting services for construction supervision and detailed operational planning.

In addition, as part of the preliminary phase, a land acquisition and resettlement plan is being prepared. This document will be approved and reviewed in accordance with the regulations of the Asian Development Bank before implementation.

Coordinator L. Khosbayar emphasized the need to carefully align the project route with other public transport projects, review pipeline and utility designs in detail, and make operational and other plans more specific. She instructed the team to address these matters at a professional level.

The Steering Committee meeting for the BRT project is scheduled to be held this coming Friday.

The committee consists of representatives from the Ministry of Finance, Ministry of Road and Transport, Capital City Governor’s Office, Integrated Project Management Office, Capital City Road Development Agency, Urban Planning and City Standards Agency, Traffic Management Center, and the Public Transport Policy Department.

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 12

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT) ТӨСЛИЙН ЯВЦ, ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Тусгай замын автобус /BRT/ төслийг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл

Read
Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 11

“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT)” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар түгжрэлийг бууруулахад ач холбогдол бүхий их багтаажийн нийтийн тээврийн хэрэгсэл “Тусгай замын автобус”

Read
Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 12

“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС (BRT)” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Улаанбаатар хотод Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэх “Тусгай замын автобус (BRT)” төслийн Удирдах хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2026 оны 03 дуга

Read