Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Хүннү хот

“ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 3-р сарын 23 49 үзсэн article
“ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын орон сууцны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, олон улсын туршлага солилцох “Орон сууцны асуудал дэлхийд болон Монголд” сэдэвт уулзалтыг өнөөдөр /2026.03.24/ зохион байгууллаа. Тус уулзалтад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын хотуудын холбоо ТББ, “Зөөлөн хотын шийдэл” ТББ болон Хархорум, Хүннү хотын удирдлагууд оролцож, орон сууцны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын орон сууцны салбарын хүртээмж, чанарын асуудал, санхүүжилтийн тогтолцоо, ипотекийн зээлийн боломж, ногоон орон сууцны бодлогын хэрэгжилт зэрэг өргөн хүрээний сэдвийг хөндөн ярилцав. Мөн хотжилтын хурдацтай өсөлтөөс үүдэлтэй төлөвлөлтийн сорилтууд, дэд бүтцийн ачаалал, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах шаардлагыг онцлон хэлэлцсэн.

Түүнчлэн дэлхийн улс орнуудын орон сууцны бодлого, сайн туршлагууд, тогтвортой, хүртээмжтэй, иргэдэд ээлтэй хотын хөгжлийн шийдлүүдийг танилцуулж, тэдгээрийг Монгол Улсад нутагшуулах боломж, хэрэгжүүлэх арга замын талаар оролцогчид санал солилцлоо. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх санал, санаачилгуудыг дэвшүүлсэн юм.

Уулзалтын төгсгөлд, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах бодит шийдлүүдийг тодорхойлох, олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогчид онцоллоо.

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 5-р сарын 17

ХҮННҮ ДЭД СТАНЦЫН КАБЕЛЬ ШУГАМЫН УГСРАЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУССАН

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдөж буй Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшгийн хөндийд, Богд уулын өвөрт сүндэрлэн байгуулагдаж ба

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 28

ХҮННҮ ХОТЫН АВТО ЗАМЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 58 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн дагуул хот Хүннү хотын автозамын ТЭЗҮ, зураг төслийн ажил нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Төслийн хүрээнд 127,4 км хотын авто зам барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс эдийн засгийн

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 22

“ХҮННҮ ХОТ”-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдсөн Хүннү хот Улаанбаатар хотоос 53 км зайд, Зуунмод хотоос 10 км, “Чингис хаан” Олон Улсын Нисэх буудлын орчимд Богд уулын өвөр Хөшгийн хөндийд байрлана. Засгийн газар, яам агентла

Read