Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН ХӨРС, УСНЫ БОХИРДОЛ БУУРНА

2026 оны 4-р сарын 24 44 үзсэн article
“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН ХӨРС, УСНЫ БОХИРДОЛ БУУРНА

Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм. Төс төслийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах ажлыг Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн хийж гүйцэтгэн, 2025 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны Шинжлэх Ухаан, Технологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авсан. Үйлдвэрийн түншлэлийн төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтыг зарласан. Төслийн хүрээнд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123-ыг чөлөөлсөн байна. Байгаль орчны хувьд хогийн цэгээс үүдэлтэй хөрс, усны бохирдол буурна, ил задгай хог шатаалт багасаж, агаарын бохирдол буурах нөхцөл бүрдэнэ, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хог хаягдлын менежментийн тогтолцоо бүрдэх юм.

Энэхүү төсөл нь хогийн цэгүүдийн хэт ачааллыг бууруулах, ил задгай булж устгах аргаас татгалзаж хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох стратегийн ач холбогдолтой юм. Төсөл хэрэгжсэнээр хогийн цэгүүдийн ачаалал буурч, талбайн тэлэлтийг хязгаарласнаар хотын газар ашиглалтын үр ашиг сайжрах, хог булшлах талбайг үе шаттайгаар нөхөн сэргээж, ногоон байгууламж, барилгажилтад ашиглах боломжтой болно.

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 5-р сарын 5

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ АШИГЛАЛТАД ОРСНООР ХОГИЙН ЦЭГТ БУЛШЛАХ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭ 5–8 % БУУРНА

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн гол зорилго нь, Улаанбаатар хотод жилээс жилд өсөн нэмэгдэж буй ахуйн хог хаягдлын хэмжээг бууруу

Read
Эрчим хүч

2026 оны 3-р сарын 17

ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод төвлөрсөн хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, хотын экологийн тогтвортой байдал, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц түвшинд хүрээд байна. Манай улсын нийт хог хаягдлын 50 орчим хувь нь нийслэл

Read
Эрчим хүч

2026 оны 1-р сарын 26

“ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 71 ХУВЬТАЙ БАЙНА

“Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025–2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлэлтийг хийж

Read