Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ АШИГЛАЛТАД ОРСНООР ХОГИЙН ЦЭГТ БУЛШЛАХ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭ 5–8 % БУУРНА

2026 оны 5-р сарын 5 35 үзсэн article
“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ АШИГЛАЛТАД ОРСНООР ХОГИЙН ЦЭГТ БУЛШЛАХ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭ 5–8 % БУУРНА

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн гол зорилго нь, Улаанбаатар хотод жилээс жилд өсөн нэмэгдэж буй ахуйн хог хаягдлын хэмжээг бууруулах, төвлөрсөн хогийн цэгүүдийн ачааллыг хөнгөвчлөх, хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргахад чиглэнэ. Мөн хогноос ялгарах хүлэмжийн хийг багасгах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар байгаль орчны аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.

Төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн хатуу хог хаягдлын 50-иас дээш хувийг булшлах бус боловсруулах дэд бүтэц бүрдэх бөгөөд дахин боловсруулах боломжгүй 42 хүртэлх хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр хогийн цэгт булшлах хог хаягдлын хэмжээ 5–8 хувиар буурахаас гадна эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, хотын дэд бүтцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.

Тус үйлдвэр нь хоногт 1,270–1,500 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Мөн хоёр иж бүрдэл шатаах зуухтай, уурын үзүүлэлт нь 6.4 МПа даралт, 450°C температуртай ажиллах юм.
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу уралпаант сонгон шалгаруулалт явагдаж байна.  

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 4-р сарын 24

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН ХӨРС, УСНЫ БОХИРДОЛ БУУРНА

Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх”

Read
Эрчим хүч

2026 оны 3-р сарын 17

ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод төвлөрсөн хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, хотын экологийн тогтвортой байдал, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц түвшинд хүрээд байна. Манай улсын нийт хог хаягдлын 50 орчим хувь нь нийслэл

Read
Эрчим хүч

2026 оны 1-р сарын 26

“ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 71 ХУВЬТАЙ БАЙНА

“Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025–2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлэлтийг хийж

Read