Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Туул усан сан цогцолбор

ГАДАРГЫН УС ХУРИМТЛУУЛАХ "ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2025 оны 11-р сарын 18 178 үзсэн article
ГАДАРГЫН УС ХУРИМТЛУУЛАХ "ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын Хараа-2050” болон Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Туул Усан цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслийг хэрэгжүүлэх үндэслэл нь 2023 оны байдлаар Улаанбаатар хотын 1.7 сая орчим иргэн хоногт 160.2 мянган метр куб ус хэрэглэж байсан бол 2040 онд хүн ам 2.1 сая болж, усны хэрэглээ хоногт 772.4 мянган м.куб-т хүрэх тооцоо гарсан бөгөөд энэ байдлаар үргэлжилбэл усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд тодотгодог. Иймд тус төсөл нь Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны ус хангамжийг тогтвортой байлгах, газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэх аж.

“Туул Усан Цогцолбор” төсөл нь ус хуримтлуулах боомт далан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж, бага оврын цахилгаан гаргах станц бүхий цогцолбор байгууламж байхаар төлөвлөгдсөн. Урьдчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-д тусгагдсанаар боомт нь 50-100 сая.м3 ус хуримтлуулах багтаамжтай, далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр хэмжээтэй байх юм. Төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийг хэрэгжүүлэхээр Усны газар болон Нийслэлийн холбогдох байгууллагууд 2024 оноос Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд эхний шатанд Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

Тус төсөл нь Туул голын урсацад тохируулга хийх замаар Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, ус цэнгэгжүүлэх байгууламж бүхий цогцолбор барилга байгууламж барьж, нийслэлийн дагуул хотууд болон томоохон үйлдвэр, обьектын ус хангамжийг шийдвэрлэх, усны эрчим хүчийг ашиглах, Туул голын сав газрын экосистемийн таатай нөхцлийг бүрдүүлэх, үерийн аюулыг бууруулж улмаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах юм.

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 20

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА

Улаанбаатар хотын усны хэрэглээг нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан тооцож үзэхэд өнөөдрийн хэрэглээнээс 1.5-2 дахин өсөж, 2040 онд 300-350 мян.м3/хоног болж, газрын доорх усны нөөцөөр ундны усыг хангаха

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 8

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН НЭГДСЭН ШИЙДЭЛ: “ТУУЛ УСАН САН” БА “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСӨЛ НЬ НЭГ СИСТЕМ ЮМ

Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, үерийн эрсдэлийг бууруулах, хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн 16 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй “Туул усан сан” болон “Туулын хурдны зам” төслүүд

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 3-р сарын 30

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын усны хэрэглээ жилээс жилд өсөж, газрын доорх усны нөөцөд ирэх ачаалал эрс нэмэгдэж буй энэ үед нийслэлийг гадаргын усанд тулгуурласан шинэ эх үүсвэртэй болгох “Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн

Read