Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, үерийн эрсдэлийг бууруулах, хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн 16 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй “Туул усан сан” болон “Туулын хурдны зам” төслүүдийг нэг системийн цогц шийдэл хэмээн тодорхойлж байна. Эдгээр төсөл нь “зам барих уу, гол хамгаалах уу” гэсэн сонголтын асуудал биш, харин Туул голын сав газрын гидрологи, хот байгуулалтын уялдааг хангах нэгдсэн бодлогын шийдэл юм.
Туул, Сэлбэ голын сав газарт 100 жилийн давтамжтай үерийн үед 155,586 хүн, 8,000 гаруй барилга байгууламж өртөх эрсдэлтэй бөгөөд эдийн засгийн хохирол 2.4 их наяд төгрөгт хүрэх тухай өнөөдрийн тооцоолол судалгаа гарсан. Энэ нь ирээдүйн таамаг бус, хуримтлагдсан бодит эрсдэл болохыг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Мөн сүүлийн жилүүдэд голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт нэмэгдэж, урсгалын коридор хумигдан, хамгаалалтын байгууламжууд хэсэгчлэн баригдсанаар системийн доройтол тасралтгүй явагдаж байна. Ийм нөхцөлд “Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болж, 50 сая м³ хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсацыг сааруулж, доод урсгалд ирэх ачааллыг бууруулах юм. Түүнчлэн ус багатай улиралд хуримтлагдсан нөөцөөс урсацыг нөхөн нийлүүлж, голын урсгалын горимыг тогтворжуулна. Түүнчлэн Улаанбаатар хотын ундны усны хоёрдогч эх үүсвэрийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой.
“Туулын хурдны зам” төсөл нь доод урсгалын зохицуулалтын шийдэл бөгөөд зөвхөн авто зам бус, Туул голын дагуух үерийн хамгаалалтын даланг иж бүрнээр сэргээж, урсацын коридорыг тодорхой болгох, мөн голын татам дахь хяналтгүй хот тэлэлтийг физик байдлаар хязгаарлах бодит хэрэгсэл болж байна. Ийнхүү дээрх хоёр төсөл нь харилцан уялдаатайгаар хэрэгжсэнээр нэг талаас усны хэмжээ, урсгалын горимыг зохицуулах, нөгөө талаас голын орчны ашиглалт, хотын тэлэлтийг удирдах нөхцөлийг бүрдүүлж, Хот ба голын зөрчлийг системийн түвшинд шийдвэрлэх боломжийг бий болгоно.
Өнөөдрийн байдлаар “Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулалт 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэхүү цогц шийдэл нь байгаль орчныг хамгаалах, үерийн эрсдэлийг бууруулах, хотын тогтвортой хөгжлийг хангах чиглэлд чухал ач холбогдолтой юм.
Инженер Б.Мөнхбаатарын нийтлэлээс...
Within the framework of the capital city’s 16 mega projects aimed at ensuring the sustainable development of Ulaanbaatar, reducing flood risks, and addressing pressing urban planning challenges, the “Tuul Water Dam” and “Tuul Expressway” projects are being defined as an integrated, system-based solution. These projects are not a matter of choosing between “building roads or protecting the river,” but rather represent a unified policy approach that ensures coordination between the hydrology of the Tuul River basin and urban development.
According to current studies and assessments, a flood with a 100-year return period in the Tuul and Selbe River basins poses a risk to 155,586 people and more than 8,000 buildings, with potential economic losses reaching 2.4 trillion MNT. Experts emphasize that this is not a future projection, but a real, accumulated risk.
In recent years, uncontrolled construction within the river’s floodplain has increased, narrowing flow corridors and leading to continuous systemic degradation due to fragmented protective infrastructure. Under such conditions, the “Tuul Water Dam” project serves as an upstream regulation solution, with the capacity to store up to 50 million cubic meters of water, thereby reducing peak flood discharge and easing the downstream burden during flood events. Additionally, during low-water periods, it will release stored water to stabilize the river’s flow regime. It also holds strategic importance as a secondary source of drinking water for Ulaanbaatar.
The “Tuul Expressway” project represents a downstream regulation solution. It is not merely a road project, but includes comprehensive restoration of flood protection embankments along the Tuul River, clarification of flow corridors, and serves as a practical means to physically limit uncontrolled urban expansion within the floodplain.
By implementing these two projects in an integrated manner, it becomes possible to regulate water volume and flow regime on one hand, while managing land use along the river and urban expansion on the other. This creates the conditions to resolve conflicts between the city and the river at a systemic level.
As of today, the feasibility study (FS) for the “Tuul Water Dam” project is approximately 90% complete.
This integrated solution is of significant importance for environmental protection, flood risk reduction, and ensuring the sustainable development of the city.
