Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Олон түвшний уулзвар

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ: МОНОС, ОФИЦЕР, МИТС-ИЙН УУЛЗВАРУУДЫН ЗАГВАР ЗУРАГ БАТЛАГДСАН

2025 оны 12-р сарын 14 901 үзсэн article
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ: МОНОС, ОФИЦЕР, МИТС-ИЙН УУЛЗВАРУУДЫН  ЗАГВАР ЗУРАГ БАТЛАГДСАН

“Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн. 

Нийслэлийн замын хөгжлийн газар тус төслийг хариуцаж байгаа бөгөөд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД, 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, БЗД 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.

Үүнээс Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан бол өөрчлөгдсөн байршил болох Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдйн замд явган хүний гүүрэн гарцын загвар зургийг боловсруулж ерөнхий архитектороор батлуулсан. Офицер, Митс, Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдын замд явган хүний гүүрэн гарцын нарийвчилсан ажлын зураг боловсруулагдан улсын магадлал хийгдэж байна. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлыг холбогдох байгууллагууд руу техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон холбогдох материалуудыг хүргүүлэн хүлээгдэж байна. Нарийвчилсан зураг төслийн ажил 40%-тай үргэлжилж байна. 

Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурна гэсэн судалгаа гарсан. Түүнчлэн автомашины урсгалыг хөнгөвчлөх, нийслэлчүүдийн цагийн хэмнэлт, ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлж, хотын эдийн засгийн идэвхжлийг бодитойгоор нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой.

 

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 5-р сарын 11

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ: ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ ӨНДӨР, ТҮГЖРЭЛ ТОГТМОЛ ҮҮСДЭГ БАЙРШЛУУДАД ХЭРЭГЖИНЭ

“Олон түвшний уулзвар” төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, замын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдийн зорчих хугацааг багасгах, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм. Ял

Read
Авто зам

2026 оны 4-р сарын 6

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРД 7.1 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд төслийн таван бай

Read
Авто зам

2026 оны 3-р сарын 3

ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧИМ, АЧААЛАЛ ӨНДӨРТЭЙ БАЙРШЛУУДАД ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАРЫГ ШИНЭЭР БАРЬЖ БАЙГУУЛНА

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Монгол Улсын урт бол

Read