Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Олон түвшний уулзвар

ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧИМ, АЧААЛАЛ ӨНДӨРТЭЙ БАЙРШЛУУДАД ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАРЫГ ШИНЭЭР БАРЬЖ БАЙГУУЛНА

2026 оны 3-р сарын 3 347 үзсэн article
ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧИМ, АЧААЛАЛ ӨНДӨРТЭЙ БАЙРШЛУУДАД ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАРЫГ ШИНЭЭР БАРЬЖ БАЙГУУЛНА

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан бөгөөд хотын үндсэн болон гол гудамж, замуудын огтлолцлоос үүдэлтэй саатлыг инженерийн цогц шийдлээр бууруулахад чиглэж буй.

Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой.

Нийт 18 байршилд 4,500 метр урт нүхэн гарц, 9,000 метр авто зам шинээр барьж байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд таван байршилд техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулж баталсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүргийн Офицерийн уулзвар, Наадамчдын замын явган хүний гүүр, мөн Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж барих юм. 

Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан бөгөөд хотын төвийн бүсийн замын ачаалал буурч, зорчих хугацаа богиносох, шатахуун зарцуулалт багасах, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр нөлөө бий болно.

***

As part of efforts to reduce traffic congestion and improve road capacity in Ulaanbaatar, the “Multi-Level Intersection” project will be implemented in phases from 2025 to 2028. 

The project is aligned with Mongolia’s medium- and long-term development policies and aims to reduce delays caused by intersections along the city’s main and primary roads through comprehensive engineering solutions.

Within the framework of the project, new overpasses, underpasses, and multi-level intersections will be constructed at locations with high traffic intensity and heavy congestion. This will enable traffic flows to move without crossing conflicts or interruptions. As a result, waiting times at intersections will decrease, average travel speeds will increase, and the risk of road traffic accidents will be reduced.

The project plans to construct 4,500 meters of underpasses and 9,000 meters of new roads across 18 locations. In the first phase, feasibility studies and detailed designs have been completed and approved for five locations: the Monos Intersection in Songinokhairkhan District, the Mechanical Engineering and Transport School Intersection in Khan-Uul District, the Officers’ Intersection in Bayanzurkh District, the pedestrian bridge on Naadamchdyn Road, and a bridge structure to be built east of Nart residential complex in the 42nd subdistrict of Bayanzurkh District.

According to estimates, implementation of the project will increase the average traffic speed in Ulaanbaatar by 7.1 percent. It is also expected to reduce traffic load in the central urban area, shorten travel time, lower fuel consumption, and contribute to a certain degree of reduction in air pollution, thereby generating positive social and economic impacts.

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 5-р сарын 11

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ: ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ ӨНДӨР, ТҮГЖРЭЛ ТОГТМОЛ ҮҮСДЭГ БАЙРШЛУУДАД ХЭРЭГЖИНЭ

“Олон түвшний уулзвар” төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, замын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдийн зорчих хугацааг багасгах, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм. Ял

Read
Авто зам

2026 оны 4-р сарын 6

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРД 7.1 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд төслийн таван бай

Read
Авто зам

2026 оны 1-р сарын 15

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ХОТЫН ГОЛ ЗАМУУДЫН ТҮГЖРЭЛ СААРЧ, ЗАМЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР САЙЖИРНА

Нийслэл Улаанбаатар хотод 679,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь авто замын нэвтрүүлэх хүчин чадлаас гурав дахин хэтэрч, улмаар хөдөлгөөний хэт ачааллыг үүсгэж байна. Хөдөлгөөнд оролцож буй автомашин нэмэгдэхийн

Read