Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжихийн хэрээр хог хаягдал ихсэж, өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал ялгарч байна. Цаашид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд хоногт 2915 тонн шатах хог хаягдал гарч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх урьдчилсан төлөв судалгаа бий. Харин энэ бүх хог хаягдлыг эрчим хүчний шинэ эх үүсвэр болох шийдлийн нэг нь “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл” юм. Тус үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар ТЭЗҮ-д тусгасан.
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 2 дугаар сарын 14-нд байгуулснаар төсөл эрчтэй урагшлах нөхцөл бүрдсэн. Улмаар НИТХ-ын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 25/61 тогтоолоор тус төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд төслийн хэлэлцээ хийж сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Хэлэлцээний баримт бичгийн дагуу 3 оролцогч санал ирүүлж, энэ дагуу 2 сар гаруй хугацаанд гэрээний хэлэлцээ үргэлжилж, үүний үр дүнд Түншлэгчийг сонгон, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Түншлэлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан билээ.
“Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилд 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангах хэмжээний хүчин чадал юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 206.5 сая ам.доллар бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үйлдвэр ашиглалтад орсноор 86 байнгын ажлын байр, бүтээн байгуулалтын үед 300 гаруй түр ажлын байр бий болно.
Энэхүү төслийг БНХАУ-ын төрийн өмчит “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК хэрэгжүүлэх бөгөөд тус компани нь хог шатааж эрчим хүч гаргах 12 үйлдвэр барьсан туршлагатай. Тус төслийг Төр - Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
***
2025 OVERVIEW: WASTE INCINERATION–TO–ENERGY PROJECT
As Ulaanbaatar’s population, production, and trade and service activities continue to expand, the volume of municipal solid waste has increased significantly, currently exceeding 1,500 tons per day. Forecast studies indicate that, without additional measures, daily waste generation could reach 2,915 tons by 2040, posing serious environmental risks. In response, the city has initiated the Waste-to-Energy Project, which aims to convert waste into a new and sustainable source of energy.
The project is planned to be implemented on a 10-hectare site in Khan-Uul District, 12th subdistrict, Moringiin Davaa. A working group responsible for conducting the project’s preliminary assessment was established on February 14, 2025, enabling the project to move forward actively. Subsequently, the City Council Resolution No. 25/61 dated April 15, 2025, approved the implementation of the project through a Public-Private Partnership (PPP) framework and authorized negotiations without a competitive selection process. In accordance with the approved negotiation procedure, three proposals were submitted. Following more than two months of negotiations, a private partner was selected, and the PPP Agreement was signed on October 24, 2025.
Once operational, the facility will incinerate 1,500 tons of waste per day and generate approximately 210 million kilowatt-hours of electricity per year, equivalent to 35 megawatts of installed capacity - sufficient to supply electricity to around 2,300 households. The total investment for the project amounts to USD 206.5 million, with construction scheduled for completion within 30 months. The plant is expected to create 86 permanent jobs and over 300 temporary jobs during the construction phase.
The project will be implemented by Sichuan Energy Investment Energy-Saving and Environmental Protection Investment Co.,Ltd, a Chinese state-owned enterprise with experience in constructing 12 waste-to-energy plants, under a public-private partnership arrangement.
