Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Туул усан сан цогцолбор

ХУР БОРОО, ГАДАРГЫН УСЫГ ХУРИМТЛУУЛАН НӨӨЦЛӨХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2026 оны 1-р сарын 19 85 үзсэн article
ХУР БОРОО, ГАДАРГЫН УСЫГ ХУРИМТЛУУЛАН НӨӨЦЛӨХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг зөвхөн газрын доорх гүний усаар хангаж ирсэн нь нөөц шавхагдах бодит эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Харин дэлхийн томоохон хотууд хур бороо, гадаргын усыг хуримтлуулан нөөцлөх замаар усны аюулгүй байдлыг хангах жишгийг тогтоогоод уджээ. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ийм дэд бүтэц бүрдээгүйгээс борооны усыг ашиглалгүй, зүгээр л урсган өнгөрөөж байгаа нь нэг талаас үнэт нөөцийн алдагдал, нөгөө талаас үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Энэхүү тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн нэгдүгээр үе шатанд боомт барих хамгийн тохиромжтой байршлыг Туул голын дээд хэсэгт, далайн түвшнээс дээш 1352 метрийн өндөрт сонгосон нь Улаанбаатар хотод ойр, ус дамжуулах шугам сүлжээний уртыг богиносгож, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах эдийн засгийн ач холбогдолтой. Сонгогдсон байршил нь тусгай хамгаалалттай ой мод, зэрлэг амьтадын бүсэд нөлөөлөхгүй ажээ. 

Инженер геологи, топографийн нарийвчилсан судалгаагаар боомтын тэнхлэгийг голын урсгалд перпендикуляр байхаар тогтоосон нь гидравлик нөхцөлийг сайжруулж, лаг шаврын хуримтлалыг өөрөө цэвэрлэх байгалийн давуу орчныг бүрдүүлж байна. 

Боомтын бүтцийн хувьд 35.8 метр өндөр бетон боомт болон 24 метр өндөр, асфальтан зүрхэвчтэй чулуун дүүргэлттэй хосолсон орчин үеийн шийдэлтэй байхаар төлөвлөгдсөн. Зүүн эрэгт ил гарсан байгалийн чулуулаг, баруун эргийн гүнд тогтоогдсон хатуу хөрс нь уг байгууламжийн бат бөх, тогтвортой байдлыг бүрэн хангах геологийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзжээ. 

“Туул усан цогцолбор” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд тусгасан хоёр том зорилтыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тодруулбал, ус багатай улиралд нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ үерийн үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсацыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм.

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 20

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА

Улаанбаатар хотын усны хэрэглээг нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан тооцож үзэхэд өнөөдрийн хэрэглээнээс 1.5-2 дахин өсөж, 2040 онд 300-350 мян.м3/хоног болж, газрын доорх усны нөөцөөр ундны усыг хангаха

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 8

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН НЭГДСЭН ШИЙДЭЛ: “ТУУЛ УСАН САН” БА “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСӨЛ НЬ НЭГ СИСТЕМ ЮМ

Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, үерийн эрсдэлийг бууруулах, хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн 16 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй “Туул усан сан” болон “Туулын хурдны зам” төслүүд

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 3-р сарын 30

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын усны хэрэглээ жилээс жилд өсөж, газрын доорх усны нөөцөд ирэх ачаалал эрс нэмэгдэж буй энэ үед нийслэлийг гадаргын усанд тулгуурласан шинэ эх үүсвэртэй болгох “Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн

Read