Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл

УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

2026 оны 2-р сарын 8 134 үзсэн article
УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 2 дугаар шатны Багц 1-ийн тендерийг зарлаж материал хүлээн авч буй. Төслийн бүтээн байгуулалтын ажлын тодорхой хэсгийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тавьдаг байгаль орчин, нийгмийн шаардлагуудыг бүрэн хангасан баримт бичгүүдийг боловсруулж дууслаа. Тодруулбал, төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй “Духуа Инженеринг” ХК нь олон улсын туршлага бүхий “INOGEN ALLIANCE LLC”-тэй хамтран Олон улсын санхүүгийн корпорацын IFC Performance Standards, Equator Principles IV, мөн экспорт зээлийн агентлагууд, олон талт хөгжлийн банкууд, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стандартуудад нийцсэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ (Full ESIA) болон Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (ESMP)-г боловсруулсан юм. 

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний хүрээнд төслийн төлөвлөлт, барилга угсралт, ашиглалт, хаалтын бүх үе шатанд байгаль орчин, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус, дам нөлөөллүүдийг иж бүрнээр нь үнэлж, байгаль орчин болон нийгэм-эдийн засгийн суурь судалгааг олон улсын арга зүй, стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон олон улсын стандартуудын хоорондын нийцэл, зөрүүгийн шинжилгээг хийж, илэрсэн шаардлага, зөрчлүүдийг ESIA болон холбогдох менежментийн төлөвлөгөөнүүдэд бүрэн тусгасан байна.
Төслийн хэрэгжилтийн явцад ил тод байдал, оролцогч талуудын оролцоог хангах зорилгоор оролцогч талуудын дэлгэрэнгүй зураглалыг гаргаж, influence–interest matrix-д тулгуурласан Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө (SEP), гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм, хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоог тус тус боловсруулсан. Судалгааны явцад иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд, эмзэг бүлгийн иргэд болон холбогдох төрийн байгууллагуудад танилцуулга хийж, санал хүсэлт, судалгаа авч ажилласан бөгөөд олон нийтийн зөвлөлдөх уулзалтуудыг 2025 оны зургаа болон арван нэгдүгээр саруудад зохион байгуулжээ.

Мөн метроны шугамын дагуу хэрэгжих бүтээн байгуулалтын хүрээнд үүсэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой физик болон эдийн засгийн нөлөөллийг тодорхойлон, нөлөөлөлд өртөх иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, шударга нөхөн олговор олгох, амьжиргааг сэргээх арга хэмжээнүүдийг тусгасан Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө (RAP)-г боловсруулж, Захиалагч талд хүлээлгэн өгсөн байна.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн боловсруулсан Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө болон амьжиргаа сэргээх, соёлын өвийн менежмент зэрэг дэд болон тусгай төлөвлөгөөнүүд нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах, удирдах тодорхой арга хэмжээг тусгаснаараа ач холбогдолтой юм.

Ингэснээр метроны төсөл нь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагыг бүрэн хангаж, төслийг ил тод, хариуцлагатай, тогтвортой байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн болон институцийн суурь нөхцөлийг бүрдүүлээд байна.

Ulaanbaatar Metro Project: environmental and social impact assessment completed

The Ulaanbaatar City administration is planning to implement a high-capacity public transport metro project and has announced the tender for Package 1 of Phase II, which covers construction works, and is currently accepting submissions. As part of financing certain portions of the project through external loans, all required documentation that fully complies with the environmental and social requirements set by international banks and financial institutions has been completed.

Specifically, Dohwa Engineering JSC, serving as the project management consultant, in cooperation with INOGEN ALLIANCE LLC, which has extensive international experience, has prepared a Comprehensive Environmental and Social Impact Assessment (Full ESIA) and an Environmental and Social Management Plan (ESMP). These documents are aligned with the IFC Performance Standards, Equator Principles IV, as well as the standards of export credit agencies, multilateral development banks, and development finance institutions.

Within the scope of the Comprehensive Environmental and Social Impact Assessment, direct, indirect, and cumulative environmental and social impacts across all stages of the project—planning, construction, operation, and decommissioning—were comprehensively assessed. Environmental and socio-economic baseline studies were conducted in accordance with international methodologies and standards. In addition, a gap analysis between Mongolian legislation and policy documents and international standards was carried out, and all identified requirements and discrepancies were fully reflected in the ESIA and related management plans.

To ensure transparency and stakeholder engagement throughout project implementation, a detailed stakeholder mapping was prepared, along with a Stakeholder Engagement Plan (SEP) based on an influence–interest matrix. A grievance redress mechanism, as well as monitoring and reporting systems, were also developed. During the study, presentations were delivered and feedback was collected from the general public, businesses, vulnerable groups, and relevant government institutions. Public consultation meetings were held in June and November 2025.

Furthermore, in relation to land acquisition and resettlement along the metro alignment, physical and economic displacement impacts were identified. A Resettlement Action Plan (RAP) was prepared and submitted to the Client, outlining measures to protect the rights and interests of affected households and businesses, ensure fair compensation, and restore livelihoods.

Based on the conclusions of the Comprehensive Environmental and Social Impact Assessment, the Environmental and Social Management Plan, along with sub-plans and specialized plans such as livelihood restoration and cultural heritage management, includes concrete mitigation, monitoring, and management measures aimed at reducing and controlling adverse environmental and social impacts during project implementation.

As a result, the metro project now fully meets environmental and social risk management requirements and has established the legal and institutional foundations necessary to implement the project in a transparent, responsible, and sustainable manner.


 

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 15

УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 7 ДУГААР САРЫН 3-НД НЭЭНЭ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны дөрөвдүгээр са

Read
Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 10

“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН II ШАТНЫ БАГЦ 1-ИЙН ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны Багц 1 тендер зарлагдаж, тендерийн материал хүлээн авч байн

Read
Нийтийн тээвэр

2026 оны 2-р сарын 5

"УЛААНБААТАР МЕТРО" ТӨСӨЛ-ГАЗРЫН ГҮНД 6 ДЭД СТАНЦ БАЙРЛАХ БӨГӨӨД МЕТРОНЫ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН НЬ ТОГТМОЛ ГҮЙДЛИЙН 1500В-ООР АЖИЛЛАНА

Метроны шугамын эхлэл болон төгсгөл хэсэгт, тухайлбал Толгойт өртөөний дэд станц болон Амгалан өртөө депогийн дэд станцууд нь түгээх зориулалтаар байрлаж, гаднаас ирэх цахилгаан эрчим хүчийг хүлээн авч метроны шугамд дам

Read