Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл

УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 7 ДУГААР САРЫН 3-НД НЭЭНЭ

2026 оны 3-р сарын 15 135 үзсэн article
УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 7 ДУГААР САРЫН 3-НД НЭЭНЭ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтын үргэлжлэл бөгөөд уг шатанд дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, компани оролцох сонирхлоо илэрхийлсэн юм. II шатны Багц 1-ийн тендерийг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нээхээр төлөвлөж байсан ч оролцохоор сонирхсон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тодруулгатай холбоотойгоор хугацааг 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, НХААГ/20250101746 дугаартай Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барьж байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцогчоос тодруулга ирсэнтэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 9.3 дахь хэсгийг үндэслэн холбогдох өөрчлөлтийг оруулсныг хавсралтаар хүргүүлжээ. Мөн тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацаанд өөрчлөлт оруулж, шинэчилсэн хугацааг албан бичгээр мэдэгдсэн байна.

Тендер шалгаруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүд шинэчлэгдсэн тендерийн баримт бичигтэй сайтар танилцаж, шаардлагад нийцүүлэн материалаа бүрдүүлж оролцохыг холбогдох байгууллагаас тодотгожээ. 

Мөн дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тендертэй холбоотой тодруулгыг цахим худалдан авах ажиллагааны системд нээлттэй байршуулсан бөгөөд ийнхүү байршуулснаар сонирхогч бүх этгээдэд хүргүүлсэнд тооцох юм.

Төслийн тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction + Financing) нөхцөлөөр зохион байгуулж байгаа бөгөөд сонгогдох гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх санал ирүүлэх шаардлагатай юм. Багц-1-ийн хувьд нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал санхүүжүүлэх, харин үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 3-р сарын 10

“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН II ШАТНЫ БАГЦ 1-ИЙН ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны Багц 1 тендер зарлагдаж, тендерийн материал хүлээн авч байн

Read
Нийтийн тээвэр

2026 оны 2-р сарын 8

УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 2 дугаар шатны Багц 1-ийн тендерийг зарлаж материал хүлээн авч буй. Төслийн бүтээн байгуулалтын ажлы

Read
Нийтийн тээвэр

2026 оны 2-р сарын 5

"УЛААНБААТАР МЕТРО" ТӨСӨЛ-ГАЗРЫН ГҮНД 6 ДЭД СТАНЦ БАЙРЛАХ БӨГӨӨД МЕТРОНЫ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН НЬ ТОГТМОЛ ГҮЙДЛИЙН 1500В-ООР АЖИЛЛАНА

Метроны шугамын эхлэл болон төгсгөл хэсэгт, тухайлбал Толгойт өртөөний дэд станц болон Амгалан өртөө депогийн дэд станцууд нь түгээх зориулалтаар байрлаж, гаднаас ирэх цахилгаан эрчим хүчийг хүлээн авч метроны шугамд дам

Read