Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Шинэ тойрог авто зам төсөл

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ, ГОЛ ГУДАМЖ ЗАМЫН АЧААЛАЛ 13-20 ХУВИАР БУУРНА

2026 оны 3-р сарын 1 323 үзсэн article
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ, ГОЛ ГУДАМЖ ЗАМЫН АЧААЛАЛ 13-20 ХУВИАР БУУРНА

Хүн амын хэт төвлөрөл, авто замын сүлжээний хүртээмжгүй байдал нь түгжрэл үүсэх гол шалтгаан болж, үүний улмаас иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг судалгаа бий. Тиймээс дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК ба Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” 2025 оны нэгдүгээр сараас эхлэн боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж, хүлээлгэн өгсөн. Улмаар 2025 оны долоодугаар сард Монгол Улсын Их хурлаас тогтоол гарч, Тойрог замыг бүрэн санхүүжүүлэх эрх олгож, хууль эрхзүйн орчин бүрдсэн. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй тендэрийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр “EPC+F” буюу Зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт + Гүйцэтгэгч тал санхүүжилтийг санал болгох нөхцөлтэйгээр зарласан. “Нэгдүгээр тойрог зам” төсөл нь хотын төвийг тойрон, 5 дүүргийг дамжин өнгөрөх зургаан эгнээ бүхий нийт 24.8 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвартай байх юм. Трассын хувьд, Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоолол гарсан.  


Нийгэм, хөдөлмөр эрхлэлтэд оруулах хувь нэмэр
Төслийн нэг зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байна. Тодруулбал, төсөл хэрэгжсэнээр 3540 байнгын ажлын байр шууд бий болох бөгөөд үүний 85 хувийг орон нутгийн ажиллах хүчээр хангах боломжтой. Мөн шууд бус байдлаар 15 мянга орчим ажлын байр бий болно. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд ажиллах хүчний өсөлтийг 2 хувь нэмэгдүүлж, хөдөлмөрийн дутуу ашиглалтын бууралтыг 26 хувь, ажилгүйдлийг 37 хувиар бууруулах тооцоолол гарчээ. 


Эдийн засгийн өгөөж
Төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тээврийн салбарын зардал, цаг хугацааны хэмнэлтээр хэмжигдэнэ. Тухайлбал, хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлснээр нийслэлийн замын түгжрэл 20-25 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 4.8-5.5 км/цагаар өснө. Мөн төсөл хэрэгжсэнээр ослоос үүдэлтэй нийт хохирлын зардал 50 хувиар буурах учир эд хөрөнгө, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах судалгаа гарчээ. 


Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл
Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг БОНХАЖЯ-ны сайдын 2014 оны А/117 дугаар тушаалаар баталсан аргачлал болон Дэлхийн банкнаас гаргасан “Байгаль орчны менежментийиг сайжруулах аргачлал, зөвлөмж”-ийн матрицын аргыг ашиглан гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр өдөрт ялгардаг 35.9 кг тоосжилт 239 дахин буурах тооцоог гаргажээ. Түүнчлэн барилгын ажлын үед газар шорооны ажлын улмаас хөрсөн бүрхэвч эвдэгдэж, гадаргын төлөв байдал өөрчлөгдөнө. Харин төсөл хэрэгжсэний дараа шинээр хөрс элэгдэж талхлагдах, эвдрэх, бохирдох нөлөө гарахгүй аж. Автозамын дагуу зүлэг, мод бут тарьж, биологийн нөхөн сэргээлт хийсний үр дүнд байгалийн үзэмж сэргэн, хүний үйл ажиллагаа болон газар шорооны ажлын улмаас эвдрэлд орсон газар нутаг талхлагдахгүй орчин бүрдэх бөгөөд хөрсний элэгдэл 40.2 дахин буурч, агаар болон хөрсний чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Зүлэгжүүлэлтийн талбай 14,500 м.кв-аас 256,400 м.кв хүртэл буюу 16.6 дахин нэмэгдэх нь хотын ногоон байгууламжийг өргөжүүлж, иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 3,000 орчим яндан устаж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.



 

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 5-р сарын 6

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР НИЙСЛЭЛИЙН ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ 25.9 ХУВИАР БУУРНА

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах ажлыг баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Нэгдүгээр тойрог зам төсл

Read
Авто зам

2026 оны 4-р сарын 5

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ: ХОТЫН ЗҮҮН БҮСИЙН ТҮГЖРЭЛ 15-20%, ЗОРЧИЛТЫН ХУГАЦАА 30%-ИАР БУУРНА

Нийслэл хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр өссөөр байна. Тиймээс Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилгоор “ Тойрог зам” төслийг хэрэгжүүлж ба

Read
Авто зам

2026 оны 4-р сарын 2

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМААР ӨДӨРТ 216 МЯНГА ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТРЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙНА

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр нээсэн билээ. Тэгвэл тус төслийн Байгаль орчны нөлөөлөл, Эдийн засгийн үр өгөөж зэрэ

Read