Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Шинэ тойрог авто зам төсөл

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 95 ХУВЬТАЙ БАЙНА

2026 оны 3-р сарын 5 185 үзсэн article
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 95 ХУВЬТАЙ БАЙНА

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй нэмэгдэж, төвийн бүсийн авто замын ачаалал хотын дэд бүтцийн хүчин чадлаас давсан нь түгжрэлийн гол шалтгаан болоод байна. Иймд замын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөний урсгалыг шинэ коридороор тараах шийдэл шаардлагатай болж, энэ хүрээнд “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Шинэ тойрог зам төсөл нь нийт 50 гаруй километр үргэлжлэх бөгөөд хотын захын бүсүүдийг хооронд нь холбосон тээврийн шинэ коридор бий болгож, ирэх 20 орчим жилийн хөдөлгөөний эрчмийг даах чадвартай инженерийн иж бүрэн шийдлийг бүрдүүлэхээр зорьж байна. 

Төслийн хүрээнд төлөвлөсөн Хоёрдугаар тойрог зам нь 21.6 км урттай байхаар урьдчилсан зураг төслийг боловсруулаад байна. БНХАУ-ын Гуандун мужийн Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп ХК төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй.

Замын трассыг сонгохдоо инженерийн шийдлээс гадна байгаль орчин, эдийн засгийн үр ашиг, хот төлөвлөлтийн урт хугацааны бодлогыг харгалзан үзсэн бөгөөд байгалийн нөөц бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг эмзэг бүсүүдийг аль болох тойруулан төлөвлөжээ. Мөн ашиглагдахаа больсон коридор болон хог хаягдлын бүсүүдийг трасст оруулснаар газар чөлөөлөлтийн зардлыг бууруулах боломжийг тусгасан байна. 

Төслийн маршрутын хувьд баруун чиглэл нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэл нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгджээ.

“Шинэ их тойруу” буюу Хоёрдугаар тойрог зам нь Улаанбаатар хотыг олон төвт бүтэцтэйгээр хөгжүүлэх, захын хорооллуудын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болох юм. Урьдчилсан тооцооллоор энэхүү “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын түгжрэлийг 23 орчим хувиар бууруулж, замын хөдөлгөөний дундаж хурдыг 23.3 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 5-р сарын 6

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР НИЙСЛЭЛИЙН ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ 25.9 ХУВИАР БУУРНА

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах ажлыг баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Нэгдүгээр тойрог зам төсл

Read
Авто зам

2026 оны 4-р сарын 5

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ: ХОТЫН ЗҮҮН БҮСИЙН ТҮГЖРЭЛ 15-20%, ЗОРЧИЛТЫН ХУГАЦАА 30%-ИАР БУУРНА

Нийслэл хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр өссөөр байна. Тиймээс Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилгоор “ Тойрог зам” төслийг хэрэгжүүлж ба

Read
Авто зам

2026 оны 4-р сарын 2

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМААР ӨДӨРТ 216 МЯНГА ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТРЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙНА

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр нээсэн билээ. Тэгвэл тус төслийн Байгаль орчны нөлөөлөл, Эдийн засгийн үр өгөөж зэрэ

Read