Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

2026 оны 4-р сарын 5 45 үзсэн article
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос (МБМҮХ) санаачлан “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг дэмжих, тэднийг төслийн ерөнхий гүйцэтгэгч байгууллагуудтай холбох зорилго бүхий “Үндэсний үйлдвэрлэгчид – Хөгжлийн түншлэл” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны 10:00-17:00 цагт Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвийн байранд болно. Өдөрлөгийн гол зорилго нь төсөл хэрэгжүүлэгч талуудын зүгээс барилгын материал нийлүүлэлтэд тавигдах шаардлагын талаар үйлдвэрлэгчдэд нэгдсэн мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны талбарыг бий болгоход оршиж байгаа юм.

“Сэлбэ хот орон сууцжуулалт төсөл”-ийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэгч байгууллагууд нь нийт бараа, материалынхаа 35-аас доошгүй хувийг, тоног төхөөрөмжийн 40-өөс доошгүй хувийг дотоодын зах зээлээс заавал бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Мөн цемент, арматур, бетон зуурмаг, тоосго, лифт зэрэг үндсэн 13 нэр төрлийн материалыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авахаар гэрээний хавсралтад тусгажээ.

Өдөрлөгийн хөтөлбөр хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд 10:00-14:00 цагийн хооронд үндэсний үйлдвэрлэгч нарт зориулсан мэдээлэл, уулзалт хийх бол 14:00 цагаас хойш хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн байгууллагуудад зориулан мэдээлэл өгөх юм.
Арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний техник тодорхойлолт, лабораторийн сорилтын тайлан, тохирлын гэрчилгээ зэрэг баримт бичгийн бүрдлийг хангасан байх шаардлагатайг зохион байгуулагчид сануулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99015759, 99143658, 99156327 дугаараас лавлана уу.

 

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 5-р сарын 10

СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСӨЛ: 2258 ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭН, 140 ОРЧИМ ТЕХНИКТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлбэ 20 минутын хот төсөл нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ. Төсөл

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 20

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ 25 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сэлбэ дэд төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайг хамарна. Төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц баригдахаар төлөвлөгдсө

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 5

СЭЛБЭ ХОТ: ХӨГЖЛИЙН ШИНЭ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

“Сэлбэ 20 минутын хот” төслийн Олон нийтийн бүсийн (Улаан бүс) бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ДАХИН зарлалаа. Энэхүү

Read