“Сэлбэ 20 минутын хот” төслийн Олон нийтийн бүсийн (Улаан бүс) бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ДАХИН зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг урьж байна.
Сонгон шалгаруулах төслийн чиглэлүүд
• Худалдаа, үйлчилгээний төв
• Үйлчилгээтэй орон сууц
• Авто үйлчилгээний цогцолбор
• Амины орон сууц, таун хаус
• Цахим систем ба Бүртгэлийн заавар
Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид https://procurement.selbecity.mn/ цахим системд нэвтэрч, сонгон шалгаруулалтад оролцох байршлуудын нарийвчилсан мэдээлэлтэй танилцаж, бүртгүүлэх боломжтой.
Төрөөс инженерийн дэд бүтцийг (дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус) иж бүрэн шийдсэн талбайд хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр стандартад нийцсэн барилга байгууламж барьж, эзэмших боломжтой. Сэлбэ дэд төв нь ирээдүйд өдөр бүр 250,000 хүний урсгал дамжин өнгөрдөг нийслэлийн бизнесийн шинэ төв цэг болон хөгжих юм.
Сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК
🌐 Вэбсайт: https://procurement.selbecity.mn/
📞 Утас: 77002078, 86832078
📍 Хаяг: Сүхбаатар дүүрэг, Сити тауэр 901 тоот.
Бүх мэдээ
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
СЭЛБЭ ХОТ: ХӨГЖЛИЙН ШИНЭ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2026 оны 4-р сарын 5 91 үзсэн article
