Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ 25 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026 оны 4-р сарын 20 253 үзсэн photo
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ 25 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сэлбэ дэд төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайг хамарна. 

Төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц баригдахаар төлөвлөгдсөнөөс эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар төслийн талбайд 129 техник, машин механизм, 1723 инженер, ажилтан ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл ойролцоогоор 25 хувьтай үргэлжилж байна. Төсөл нь дөрвөн багцад хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд багц тус бүрийн барилга угсралтын ажил үе шаттайгаар урагшилж байна.

Нэгдүгээр багцын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэлийн бэлтгэл ажил 98 гаруй хувьтай, барилга угсралт 7 орчим хувьтай байгаа бөгөөд 1–3 давхрын угсралтын ажил хийгдэж байна.  

Хоёрдугаар багцын бэлтгэл ажил хангагдаж дуусаж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 9 орчим хувьтай, зоорийн давхрын ажил 90 гаруй хувьтай байна. 

Гуравдугаар багцын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, суурийн ухалт 80 орчим хувьтай явагдаж байгаа бөгөөд суурь, зоорь болон 1–3 давхрын угсралтын ажил хийгдэж байна. Гуравдугаар багцад 9 давхар 71 айлын 37 блок орон сууц, 1260 хүүхдийн сургууль, хоёр цэцэрлэг баригдана. Дөрөвдүгээр багцын бэлтгэл ажил 70 гаруй хувьтай, барилга угсралт 6 орчим хувьтай үргэлжилж байна. 

“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь явган алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчихыг дэмжсэнээр хувийн автомашины хамааралтай байдлыг бууруулна. Мөн байгаль орчны хувьд, 15000 нүхэн жорлонг устгаж, 12000 яндан бууснаар гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувиар, хөрсний бохирдол 6 хувиар буурна. Мөн тус төслийн хүрээнд гадаргын усны нөөцийн урсацыг орон зай, цаг хугацааны хүчин зүйлийг тооцон хиймэл нуур, усан сан, цөөрөм, хүнхээл байгуулан, байгаль экологийн таатай орчинг бүрдүүлнэ.

“SELBE 20-MINUTE CITY” PROJECT CONSTRUCTION PROGRESS REACHES APPROXIMATELY 25%

The Selbe subcenter covers a total area of 158 hectares within the 14th subdistrict of Sukhbaatar District and the 14th and 18th subdistricts of Chingeltei District in the capital city. Within the framework of the project, a total of 113 residential apartment blocks for 8,575 households are planned. Of these, the first phase - comprising housing for 3,818 households - is scheduled to be commissioned in the third quarter of 2027.

Currently, 129 units of equipment and machinery, along with 1,723 engineers and workers, are operating on-site. Overall project completion is approximately 25%.
The project is being implemented in four packages, with construction progressing in stages for each: Package 1, preparatory work is over 98% complete, while construction is around 7% complete. Structural work for the 1st to 3rd floors is underway; Package 2,
preparatory work is nearly complete, and construction progress stands at about 9%. Basement construction is over 90% complete.

This package includes 4 blocks of 12-story buildings (117 households each), 22 blocks of 9-story buildings (71 households each), a kindergarten with a capacity of 240 children; Package 3, preparatory work is over 90% complete, and excavation for foundations is about 80% complete. Work on foundations, basements, and 1st–3rd floors is ongoing; Package 4, preparatory work is over 70% complete, with overall construction progress at about 6%.
The “Selbe 20-Minute City” project aims to reduce dependence on private cars by promoting walking, cycling, and public transportation.
From an environmental perspective, the project will eliminate 15,000 pit latrines, reduce 12,000 household chimneys. As a result, air pollution caused by ger districts is expected to decrease by 7.7%, and soil pollution by 6%.

Additionally, the project includes the development of artificial lakes, reservoirs, ponds, and drainage systems, designed by considering spatial and temporal factors of surface water flow, to create a more environmentally sustainable and livable ecosystem.
 

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 5-р сарын 10

СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСӨЛ: 2258 ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭН, 140 ОРЧИМ ТЕХНИКТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлбэ 20 минутын хот төсөл нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ. Төсөл

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 5

СЭЛБЭ ХОТ: ХӨГЖЛИЙН ШИНЭ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

“Сэлбэ 20 минутын хот” төслийн Олон нийтийн бүсийн (Улаан бүс) бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ДАХИН зарлалаа. Энэхүү

Read
Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 5

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос (МБМҮХ) санаачлан “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг дэмжих, тэднийг төслийн ерөнхий гүйцэтгэгч байгууллагуудтай холбох зорил

Read