Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
ТЭЦ-5

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ҮНС ЗӨӨВӨРЛӨХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2026 оны 4-р сарын 21 177 үзсэн article
“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ҮНС ЗӨӨВӨРЛӨХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 2 дугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Дулааны хоёрдугаар цахилгаан станц 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг тус талбайгаас өнөөдрөөс /2026.04.22/ зөөвөрлөж эхэллээ. 

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан хэлэхдээ “Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд хоёр сар орчмын хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийнэ, дараа нь суурийн ажлууд явагдана. Энэ жил бүх сууриудыг цутгаж дуусгахаар төлөвлөж байна. Мөн тоноглолуудаа татаж авах, зам тайлбайгаа бэлдэх ажлууд явагдана” гэв. 

Төслийн хүчин чадлын хувьд, цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй ба уг станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна. 

Нийслэлээс дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хүрээнд бонд гаргаж, энэ нь 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 200 мянган ширхэгийг олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн. Ингэснээр 2026 онд 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолжээ. Үүнээс үзэхэд байгаль орчны цэвэр, онгон экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ. 

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 5-р сарын 24

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ҮНДСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАХИАЛГУУД ХИЙГДЖЭЭ

Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тус станц нь нийслэлийн цахилгаан, дулааны хангамжий

Read
Эрчим хүч

2026 оны 5-р сарын 13

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ: ХАЯГДАЛ УСАА ДАХИН АШИГЛАХ ДОТООД СИСТЕМТЭЙ

ДЦС-5 нь усны хэрэглээний хувьд эрчим хүчний салбарт шинэ стандарт тогтоохоор байгаа юм. Уг төсөлд ашиглагдах агаарын хөргөлтийн систем нь уламжлалт усны хөргөлтийн үүргийг агаарын урсгалын тусламжтай гүйцэтгэх бөгөөд ин

Read
Эрчим хүч

2026 оны 5-р сарын 5

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХДАА ОЛОН УЛСЫН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУДЫГ АШИГЛАНА

Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, одоогийн байгаа станцаас баруун урд зүгт ойролцоогоор 400 метрийн зайд буюу ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд шинэ Дулааны тавдугаар цахилгаан станц баригдах бөгөөд ц

Read