Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
ТЭЦ-5

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ҮНДСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАХИАЛГУУД ХИЙГДЖЭЭ

2026 оны 5-р сарын 24 99 үзсэн article
“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ҮНДСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАХИАЛГУУД ХИЙГДЖЭЭ

Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тус станц нь нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, эрчим хүчний ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажил дууссан бөгөөд станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд зураг төслийг “Митайм Интернэйшнл” компанийн туслан гүйцэтгэгч болох Повер Чайна Хэбэй Электрик Повер Инженер компани боловсруулж байна. Үүнээс гадна төслийн талбайн түр хашаа барих ажил эхэлжээ.

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 26.4 га талбайд барина. ДЦС-2 нь 1961 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан үнсийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөөвөрлөж байна. Төслийн нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25-ыг нь чөлөөлөөд байгаа юм.

Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийг найдвартай, бие даасан эрчим хүч, дулааны эх үүсвэрээр хангах юм. Төслийн хүрээнд Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөр, эрчимтэй тэлж буй бүсүүдийн эрчим хүч, дулааны хэрэглээг тогтвортой хангах боломж бүрдэх юм. 

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 5-р сарын 13

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ: ХАЯГДАЛ УСАА ДАХИН АШИГЛАХ ДОТООД СИСТЕМТЭЙ

ДЦС-5 нь усны хэрэглээний хувьд эрчим хүчний салбарт шинэ стандарт тогтоохоор байгаа юм. Уг төсөлд ашиглагдах агаарын хөргөлтийн систем нь уламжлалт усны хөргөлтийн үүргийг агаарын урсгалын тусламжтай гүйцэтгэх бөгөөд ин

Read
Эрчим хүч

2026 оны 5-р сарын 5

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХДАА ОЛОН УЛСЫН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУДЫГ АШИГЛАНА

Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, одоогийн байгаа станцаас баруун урд зүгт ойролцоогоор 400 метрийн зайд буюу ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд шинэ Дулааны тавдугаар цахилгаан станц баригдах бөгөөд ц

Read
Эрчим хүч

2026 оны 5-р сарын 3

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ын бүтээн байгуулалтыг өнөөдөр /2026.05.04/ эхэлж байна. Тус станцыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ын үнсэн

Read