Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Хөрсний ус, үерийн хамгаалалт

“ХӨРСНИЙ УС ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 128 МЯНГА ХҮРТЭЛХ ХҮН АМД НӨЛӨӨЛӨХ ҮЕРИЙН ЭРСДЭЛ БУУРАХ СУДАЛГАА ГАРСАН

2026 оны 4-р сарын 21 63 үзсэн article
“ХӨРСНИЙ УС ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 128 МЯНГА ХҮРТЭЛХ ХҮН АМД НӨЛӨӨЛӨХ ҮЕРИЙН ЭРСДЭЛ БУУРАХ СУДАЛГАА ГАРСАН

Сүүлийн жилүүдэд хотын барилгажилт эрчимжиж, гэр хороолол төлөвлөлтгүй газар тэлсэн нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын далан, замын борооны ус зайлуулах сүлжээ, ус хүлээн авах шүүрт зэргийн хүчин чадлыг давуулан ачаалж, одоогийн байгууламжууд хуучирч муудах, хүрэлцээгүй байх зэрэг асуудлууд тулгамдаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод 1966, 1988, 1994, 2003, 2009, 2023 онд тохиосон хүчтэй үерүүд давтагдах магадлал ихэссэн нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд үерийн давтамж, эрчим эрс нэмэгдэж, бодит хохирол өндөр түвшинд хүрч байна. Тухайлбал, 2023 оны үер нь сүүлийн 50 жилд тохиосон хамгийн хүчтэй үерүүдийн нэг хэмээн үнэлэгдсэн. Эдгээр эрсдэлээс сэргийлэх, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор нийслэлийн суурьшлын бүсийн аюулгүй байдлыг хангахад үерийн хамгаалалтын байгууламжийг шинээр бий болгох нэн тэргүүний шаардлагатай байгааг инженер, мэргэжилтнүүд тодотгодог. Тиймээс Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс бүрэн хамгаалахын тулд хотын төвийн дүүргүүдийн 25 байршилд, хаяа дагуул хотын 11 байршилд, зуслангийн бүсийн 6 байршилд 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөөд байна. 

Эхний ээлжинд нэн шаардлагатай 9 байршилд үерийн хамгаалалтын суваг, борооны усны шугам, үерийн хамгаалалтын далан бүхий нийт 92.696 км байгууламжийг шинээр барих төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэгтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна. Мөн Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг БИ ЖИ ЭМ ХХК 2025 оны 8 дугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн явц 90 орчим хувьтай явагдаж байна. Энэхүү төсөл нь гамшгийн дараах арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжих, хотын дэд бүтэц, нийгмийн хамгаалал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр манай улсын нийгэм, эдийн засгийн хувьд 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна, айл өрхийн эд хөрөнгийн хохирол, нүүлгэн шилжүүлэлт, амь насны эрсдэл буурч, жил бүр давтагдах их хэмжээний эдийн засгийн хохиролоос урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагааны тасалдал, даатгал, нөхөн төлбөрийн дарамт буурах юм. Мөн байгаль орчинд гарах үр нөлөөний хувьд, үерийн улмаас үүсэх хөрс, усны бохирдол буурна, бохир усны халилт, үнэр, хөрсний бохирдол багасаж, хотын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл сайжирна.

 

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 5-р сарын 18

ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН УСНЫ ЧАНАРТ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАНА

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах томоохон төслийн хүрээнд нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрэ

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 30

“ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ” ТӨСӨЛД ШУУДУУ УХАЛГҮЙГЭЭР ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАНА

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон энэ үед “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь стратегийн ач холбогдолтой юм. Бохир усны төвлөрсөн систем нь 1963 оноос хойш үе шаттайгаар

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 3-р сарын 31

“Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийн хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулна

Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл, төлөвлөөгүй суурьшил, мөн дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үерийн аюул, эрсдэл нэмэгдсээр байна. Энэхүү нөхцөл байдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байд

Read