Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон энэ үед “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь стратегийн ач холбогдолтой юм. Бохир усны төвлөрсөн систем нь 1963 оноос хойш үе шаттайгаар хөгжсөөр 1100 гаруй км урт болсон ч, түүний 58 хувь нь 30–60 жилийн насжилттай, 86.7 км шугам нь ашиглалтын хугацаа хэтэрсэн нь хотын хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж байна. Энэ нь зөвхөн техникийн асуудал бус, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд шууд нөлөөлөх хүчин зүйл юм.
Тиймээс “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөлд шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаа нь онцлог аж. Энэхүү технологи нь хуучирсан шугам хоолойг уламжлалт арга буюу газар ухаж шууд солихгүйгээр дотор талаас нь шинэчлэх боломжийг олгодог. Ингэснээр зам талбай сэтлэх, хөдөлгөөн хаах зэрэг хүндрэл эрс багасч, хотын өдөр тутмын амьдралд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага түвшинд хадгалагдана. Мөн барилгын ажлын явцад үүсэх тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл буурч, байгаль орчинд ээлтэй шийдэл болж байна.
Төслийн хүрээнд нийт 40 орчим км бохир усны шугамыг шинэчилж, 350 орчим худгийг засварлахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20–30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30–50 жилээр уртасна. Инженерийн системийн найдвартай байдал дээшилснээр гэнэтийн эвдрэл, осол, доголдлын давтамж мэдэгдэхүйц буурах юм. Хамгийн чухал нь энэхүү шинэчлэл нь иргэдийн амьдрах орчны чанарт шууд эерэг нөлөө үзүүлнэ. Бохир усны алдагдал, нэвчилт буурснаар хөрс болон газрын доорх усны бохирдол багасч, эвгүй үнэр, халдвар тархах эрсдэл буурна. Энэ нь нийтийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
Нөгөөтэйгүүр, ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр их хэмжээний бороо, үерийн үед бохир ус халих, гудамж талбай усанд автах эрсдэл буурна. Ингэснээр Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү дасан зохицох боломж бүрдэнэ.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд дэд бүтцийн шинэчлэл, өргөтгөлийг эрчимжүүлэхээс гадна байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Мөн төслийн хэрэгжилтийн явцад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо нэмэгдэж, ажлын байр бий болох, инженер техникийн ажилтнуудын ур чадвар дээшлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах зэрэг эдийн засаг, нийгмийн олон талт эерэг үр өгөөж бий болно.
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь зөвхөн хуучирсан шугам солих ажил биш, Улаанбаатар хотыг илүү аюулгүй, эрүүл, тогтвортой ирээдүйд хүргэх суурь дэд бүтцийн шинэчлэл юм.
“GROUNDWATER AND FLOOD PROTECTION” PROJECT TO UTILIZE TRENCHLESS LINING TECHNOLOGY
At a time when the modernization of Ulaanbaatar’s engineering infrastructure has become essential, the “Groundwater and Flood Protection” project holds strategic importance. Although the centralized wastewater system has been developed in phases since 1963 and now extends over 1,100 km, 58% of it is 30-60 years old, and 86.7 km of pipelines have exceeded their service life, posing risks to the city’s normal operations. This is not only a technical issue but also a factor that directly affects public health and the environment.
Therefore, a key feature of the “Groundwater and Flood Protection” project is the introduction of advanced trenchless lining technology. This technology enables the rehabilitation of aging pipelines from the inside without the need for traditional excavation and replacement. As a result, disruptions such as road excavation and traffic closures are significantly reduced, minimizing negative impacts on daily urban life. Additionally, dust, noise, and soil disturbance during construction are reduced, making it an environmentally friendly solution.
Within the framework of the project, approximately 40 km of wastewater pipelines will be rehabilitated, and around 350 manholes will be repaired. As a result, the system’s capacity will increase by 20-30%, and its service life will be extended by 30-50 years. Improved reliability of the engineering system will significantly reduce the frequency of unexpected failures, accidents, and malfunctions. Most importantly, this upgrade will have a direct positive impact on residents’ quality of life. Reduced leakage and seepage of wastewater will decrease soil and groundwater contamination, as well as unpleasant odors and the risk of disease transmission. This will make a tangible contribution to improving public health and sanitation.
On the other hand, increased capacity of the drainage system will reduce the risk of wastewater overflow and street flooding during heavy rainfall and floods. This will play an important role in mitigating flood risks in Ulaanbaatar and enhancing resilience to the impacts of climate change.
This project aligns with Ulaanbaatar’s General Development Plan up to 2040 and aims to accelerate infrastructure modernization and expansion while supporting environmental and social sustainability. Furthermore, the project’s implementation will increase the participation of domestic enterprises, create jobs, enhance the skills of engineers and technical workers, and improve institutional collaboration, generating multiple economic and social benefits.
The “Groundwater and Flood Protection” project is not merely about replacing outdated pipelines - it is a foundational infrastructure upgrade that will help guide Ulaanbaatar toward a safer, healthier, and more sustainable future.
