“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ын бүтээн байгуулалтыг өнөөдөр /2026.05.04/ эхэлж байна. Тус станцыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина.
Бүтээн байгуулалтын шав тавих арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч, улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтвортой өсөж, 2025 оны өвлийн оргил ачаалал 1,700 МВт давж, 12 дугаар сард 1,743 МВт-д хүрсэн. Үүний зэрэгцээ хамгийн бага ачаалал 1,284 МВт-д хүрсэн нь хотын суурь хэрэглээ өндөр түвшинд хүрснийг илтгэж байна. Энэ нь Улаанбаатар хотын эрчим хүчний систем өнөөдөр ачааллын дээд хязгаарт тулж, нөөц чадлын хувьд хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж байгааг харуулж байна. Ялангуяа баруун бүсийн шинэ суурьшлын бүсүүд, орон сууцжуулалтын хурдацтай өсөлт нь дулаан, цахилгааны шинэ эх үүсвэрийг яаралтай бий болгох шаардлагыг үүсгэж байна.
Ийм нөхцөлд нийслэлийн зүгээс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, төрийн түншлэгчийн хувьд энэхүү төслийг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй оролцож байна.
Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах юм. Төсөл хэрэгжсэнээр Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөртэй, эрчимтэй тэлж буй бүсүүдийн хэрэглээг тогтвортой хангана. Төслийн хэрэгжилтийг хурдасгах хүрээнд газар чөлөөлөлт, дэд бүтцийн холболт, техникийн нөхцөлүүдийг шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын уялдааг хангах чиглэлд нийслэлийн зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэв.
Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Төслийн барилга угсралтыг 2028 онд дуусгаж, ашиглалтад оруулахаар зорьж байна.
Мөн Хотын дарга хэлэхдээ “2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөж, анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн гэдгийг Хотын дарга тодотгосон. Эрчим хүчний төслүүдийг Улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашгаас үүдэж энэ ажил гацаж байсан”-ыг дурьдав.
Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл болон Хүннү хотын цахилгаан дулааны станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
CONSTRUCTION OF THERMAL POWER PLANT NO. 5 (TPP-5) HAS OFFICIALLY BEGUN
The construction of “Thermal Power Plant No. 5 (TPP-5)” officially commenced today (May 4, 2026). The plant will be built on 26.4 hectares of land located in the 20th subdistrict of Bayangol District in Ulaanbaatar, utilizing the ash disposal site area of Thermal Power Plant No. 2.
The groundbreaking ceremony was attended by Minister of Energy B. Naidalaa, Mayor of Ulaanbaatar and Governor of the Capital City Kh. Nyambaatar, representatives of the private partner “Mitime International” company, and other relevant officials.
In his opening remarks, Mayor Kh. Nyambaatar stated: “Half of Mongolia’s population resides in Ulaanbaatar, accounting for more than 60% of the country’s total electricity consumption. Energy demand in the capital continues to grow steadily each year. In the winter of 2025, peak load exceeded 1,700 MW, reaching 1,743 MW in December. At the same time, the minimum load reached 1,284 MW, indicating a high base consumption level. This shows that Ulaanbaatar’s energy system is currently operating at its maximum capacity with limited reserve power.
In particular, the rapid expansion of residential areas in the western zone, along with increasing housing development, has created an urgent need for new sources of heat and electricity. Under these conditions, the city has identified the development of new energy sources as a top policy priority and is actively participating as a public partner to turn this project into reality.”
The plant will have a capacity of 300 MW of electricity and 340 Gcal/hour of heat. Once operational, it will provide an independent and reliable source of energy and heating for the western part of the capital. It will ensure stable supply for densely populated and rapidly expanding areas such as Tavanshar, Bayankhoshuu, the 21st microdistrict, and the 3rd and 4th microdistricts.
To accelerate the project, the city is taking necessary measures to resolve land clearance, infrastructure connections, technical conditions, and coordination among relevant organizations.
The private partner for the project is “Mitime International,” with a total partnership agreement duration of 27.5 years - 2.5 years for construction and 25 years for operation. Construction is planned to be completed by 2028.
The mayor also highlighted: “After being appointed in October 2023, we planned bold solutions to increase energy supply. In 2024, we issued the city’s first domestic bond and successfully brought into operation the 300 MW Booroljuut power plant and the 50 MW Baganuur battery storage plant at a critical time for the central energy system. Energy projects like these have been awaited by Ulaanbaatar residents and the energy sector for over 40 years, but were delayed due to political interests.”
In addition, several other energy projects are planned in Ulaanbaatar, including a power plant based in the Emeelt Eco Industrial Park, Dambadarjaa power plant, Denjiin Myanga power plant, Gas-fired power plants, Waste-to-energy projects, heat and power plant for Hunnu City.
