Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Эмээлт эко аж үйдвэрийн паркийн дэд бүтэц

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ ЗҮҮН, БАРУУН ГЭСЭН ХОЁР БҮСТЭЙ БАЙГУУЛНА

2025 оны 10-р сарын 8 64 үзсэн article
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ ЗҮҮН, БАРУУН ГЭСЭН ХОЁР БҮСТЭЙ БАЙГУУЛНА

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь мал аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл юм. Жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай. Энэ нь Монгол Улсын нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн парк байгуулагдсанаар 5600 ажлын байр бий болох тооцоолол гарсан.

“Эмээлт аж үйлдвэрийн парк”-ийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулах талаар төслийн ерөнхий инженер Т.Батдондог ярьж байна. Тэрбээр “Паркийн зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн далан, мэдээлэл холбооны далан, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг инженерийн байгууламжийн ажын зураг төслийг боловсруулж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд зураг төсөл боловсруулах ажил хийгдэж эхэлсэн” гэв.

Ингэснээр мал төхөөрөх, мах боловсруулах, ноос, ноолуур, арьс шир болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд тус тусдаа төлөвлөгдсөн, харилцан уялдаатай ажиллах юм. Улмаар олон улсын стандартын дагуу махыг боловсруулсны дараа гарах дайврыг тусгай үйлдвэрт шилжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ноос, ноолуурыг ангилан боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ. Малын гаралтай аливаа түүхий эд, дайвар бүтээгдэхүүн бүрийг бүрэн ашиглаж, хаягдалгүй үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх юм.

Тус парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байрлаж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж байна.

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 5-р сарын 13

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ: АШИГЛАЛТАД ОРСНООР 5600 ОРЧИМ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлтийг оновчтой болгох зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 27

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд байрших малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 2-р сарын 25

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн 16 мега төслийн нэг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлж

Read