Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Эмээлт эко аж үйдвэрийн паркийн дэд бүтэц

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026 оны 4-р сарын 27 34 үзсэн article
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд байрших малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл болгох, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхээс гадна малын худалдаа, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний задгай худалдаа үйлдвэрлэл нь эрүүл ахуйн стандартыг хангахгүй, ил задгай орчны бохирдлыг үүсгэж байгаа зэргийг цогцоор нь авч үзэн улсын хөгжлийн бодлогын зорилтыг хангах олон талын асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер бүхий цогцолбор байгуулах зорилготой төсөл юм.

Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрэх, 25.5 мянган тонн мах, 98,4 мянган тонн дайвар түүхий эдийг үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
Газарзүйн хувьд Улаанбаатар хотоос 30км зайд нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд, хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв, малын гаралтай барилга байгууламжууд зэрэг үндсэн 7, дэд 11 бүсээс бүрдэх юм.

Мөн паркийн үндсэн дэд бүтэц болох Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг ОУ-ын зөвлөх инженерүүдийн холбооны EPC буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр зарлаж, 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээг байгуулсан. Төслийг 24 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Мөн гадна инженерийн шугам сүлжээ, паркийн доторх хэрэглэгчдийг холбох дэд бүтцийн барилга байгууламжийг 2026-2027 онд барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүсийн бүтээн байгуулалтын ажил, 2 ш 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтын ажил дууссан.

ХХААХҮЯ-ны Сайд Ц.Идэрбат паркийн үйл ажиллагаатай танилцах үеэр аж үйлдвэрийн паркийн асуудал бол зөвхөн нийслэлийн биш Монгол Улсын 160 мянган малчин өрх, тэдгээрийн өрхийн орлоготой холбоотой асуудал учир Нийслэлтэйгээ хамтраад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн урагшлуулахын төлөө төслийн үйл ажиллагааг дэмжиж, цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар нийт 5600 ажлын байр бий болж, нийслэлд байрших агаар, хөрс усны бохирдол үүсгэж буй үйлдвэрүүдийг нүүлгэснээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөө үзүүлнэ. Түүнчлэн тойрог эдийн засгийг дэмжих замаар арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бэлтгэн экспортод гаргах боломжийг бүрдүүлэх үлгэр жишээ аж үйлдвэрлэлийн парк болон хөгжих юм.


Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 5-р сарын 13

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ: АШИГЛАЛТАД ОРСНООР 5600 ОРЧИМ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлтийг оновчтой болгох зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 2-р сарын 25

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн 16 мега төслийн нэг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлж

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 1-р сарын 21

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ДЭД БҮТЦИЙГ ИЖ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар

Read