Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Эмээлт эко аж үйдвэрийн паркийн дэд бүтэц

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2026 оны 2-р сарын 25 84 үзсэн article
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн 16 мега төслийн нэг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Уг төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах юм.  

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Төвийн Бүсийн Хөнгөн Үйлдвэрийн Цогцолбор ТӨХК-тай хамтран төслийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тодруулвал, эрх бүхий байгууллагаар магадлуулсан “Арьс шир боловсруулах үйлдвэрийн зураг төсөл”-ийг Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдэд танилцуулж, хүлээн авах уулзалтыг зохион байгууллаа. Уг зураг төслийг танилцуулах нь үйлдвэрүүд өөрсдийн барилгын зураг төслөө боловсруулах, паркийн талбайд нүүн шилжих бэлтгэлээ хангах, үйлдвэрийн барилгажилтыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх зэрэг ач холбогдолтойгоос гадна нэгдсэн нэг стандарт, технологийн шийдлийг үйлдвэрийн барилгуудын төлөвлөлтөд ашиглах боломжтойгоороо онцлог юм.  

Одоогийн байдлаар “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ”-г байгуулсан арьс шир боловсруулах есөн үйлдвэр төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж байгаа бол техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан бэлтгэл ажлаа хангаж буй найман үйлдвэр нэмэлтээр бүртгэгдээд байна. 

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл нь Улаанбаатар хот дахь арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн кластер хэлбэрийн цогц хөгжлийг бий болгох, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Түүнчлэн төвлөрсөн дэд бүтэц, байгаль орчны хяналт, бохирдлын нэгдсэн менежмент бүхий үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлснээр тогтвортой хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

The Emeelt Eco Industrial Park is currently developing the detailed design for a 24 MW thermal power plant and a wastewater treatment facility, which are key infrastructure components of one of the capital city’s 16 mega projects - the Emeelt Eco Industrial Park. The project will be implemented on a turnkey basis.

In connection with the declaration of 2026 as the “Year to Support Entrepreneurs,” the Emeelt Eco Industrial Park JSC is working in cooperation with the Ministry of Food, Agriculture and Light Industry and the Central Region Light Industry Complex SOE to accelerate project preparations and implement specific measures.

In particular, the officially reviewed and approved “Leather Processing Plant Design” has been presented to leather and wool processing factories currently operating in Ulaanbaatar, and meetings have been organized to introduce and receive feedback on the design.

Presenting this design is significant because it enables factories to develop their own building designs, prepare for relocation to the park site, begin construction of industrial buildings, reduce investment costs, save time, and apply a unified standard and technological solution in the planning of industrial facilities.

At present, nine leather processing factories that have signed both the “Park Unit Agreement” and the “Land Use Agreement” are preparing to operate at the project site. In addition, eight more factories have registered and are preparing their feasibility studies and related groundwork.

The Emeelt Eco Industrial Park project is strategically important as it aims to gradually relocate leather factories from Ulaanbaatar and promote deep processing of animal-origin raw materials to produce value-added finished products. It seeks to establish an industrial cluster-based integrated development model and increase economic efficiency.

Furthermore, by creating a production environment with centralized infrastructure, environmental monitoring, and integrated pollution management, the project provides a practical foundation for implementing sustainable development policies.

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 5-р сарын 13

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ: АШИГЛАЛТАД ОРСНООР 5600 ОРЧИМ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлтийг оновчтой болгох зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 27

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд байрших малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 1-р сарын 21

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ДЭД БҮТЦИЙГ ИЖ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар

Read