Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Эмээлт эко аж үйдвэрийн паркийн дэд бүтэц

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ: АШИГЛАЛТАД ОРСНООР 5600 ОРЧИМ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

2026 оны 5-р сарын 13 35 үзсэн article
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ: АШИГЛАЛТАД ОРСНООР 5600 ОРЧИМ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлтийг оновчтой болгох зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд байрлах 539 га талбайд хэрэгжиж буй энэхүү төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, бохирдсон бүсийг нөхөн сэргээх замаар үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологид шилжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

Тус парк нь үндсэн долоо, дэд 11 бүсээс бүрдэх бөгөөд зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт, усан хангамжийн барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Төсөл бүрэн хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3.0 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрмэл бүтээгдэхүүн, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. 

Мөн хот байгуулалтын хүрээнд үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа хөрс, орчны бохирдлыг бууруулж, нөхөн сэргээлт хийснээр нийтийн эзэмшлийн талбай нэмэгдэж, хотын төвийн газар ашиглалт илүү үр ашигтай болохын зэрэгцээ иргэдийн амьдрах орчны чанар мэдэгдэхүйц сайжрах ач холбогдолтой.
Түүнчлэн уг төсөл хэрэгжсэнээр 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6-7 жилийн хугацаанд нөхөх эдийн засгийн өндөр үр өгөөжтэй төсөлд тооцогдож байна. Тойрог эдийн засгийг дэмжих хүрээнд арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж бүрдэж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болох юм.

 

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 27

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд байрших малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 2-р сарын 25

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн 16 мега төслийн нэг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлж

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 1-р сарын 21

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ДЭД БҮТЦИЙГ ИЖ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар

Read