Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Эмээлт эко аж үйдвэрийн паркийн дэд бүтэц

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ 10МВт-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025 оны 10-р сарын 30 56 үзсэн article
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ 10МВт-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт хэрэгжих байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хийгдэж байна.

Төслийн хүрээнд БНСУ-ын "Smart Energy platform"-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар төлөвлөж БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн.

Энэ хүрээнд төслийн техникийн баг өнгөрсөн 8 дугаар сард дроны анхны судалгааг хийсэн бол энэ удаа Эмээлт эко аж үйлдвэрийн паркт Matrice 30 series, Dji төслийн Mavic 3 pro загварын дроноор төслийн байршлын орон зайн судалгааг нарийвчлан хийгээд байна.

Түүнчлэн төслийн инженерийн дэд бүтэц буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, технологийн ус хангамжийн барилга байгууламж, хэрэглэгчдийг холбох инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулахаар ажиллаж байна.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно гэж үзэж байна.  

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 5-р сарын 13

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ: АШИГЛАЛТАД ОРСНООР 5600 ОРЧИМ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлтийг оновчтой болгох зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 27

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд байрших малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 2-р сарын 25

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн 16 мега төслийн нэг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлж

Read