Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Лаг шатаах үйлдвэр

“ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭР” ТӨСӨЛ: ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭГ ХИЙХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА

2025 оны 11-р сарын 26 77 үзсэн article
“ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭР” ТӨСӨЛ: ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭГ ХИЙХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА

Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ өссөнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ нэмэгдэж Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг экологийн эрсдэл дагуулж байна. Тиймээс лагийг байгаль экологи, хотын иргэдэд сөрөг нөлөөгүйгээр хатааж, шатаан устгах замаар эрчим хүч болгон дахин ашиглах цогц шийдлийг “Лаг хатааж шатаах үйлдвэр” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. 

Төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авч дууссан байна. Цаашид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу төслийн бүрэн шинжилгээг хийхээр бэлтгэж байна. 

Төслийн ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллага боловсруулж дууссан бөгөөд тус үйлдвэрийг хотын төвөөс 12 км-ын зайд, Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барьж, хоногт дунджаар 238 тонн лаг, нийт 843,200 м.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцоолжээ. 

Үйлдвэр ашиглалтад орсноор лагийг байгалиар нь хатаах аргыг халж, усгүйжүүлэх технологиор хэмжээг нь багасгаж, тодорхой хэсгийг нь үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээнд ашиглан цэвэрлэгээний үйл ажиллагааны өртгийг бууруулах боломж бүрдэх юм. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд тогтвортой менежментийн шийдэл бий болж, лагийн үнэржилт, хөрс болон усны бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн Туул голын экосистемийн эрсдэлийг бууруулж, хотын бохир усны менежментийг олон улсын стандартад нийцүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд цаашдын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлтийг даах дэд бүтцийн чадавх бүрэн хангагдах урьдчилсан тооцоо гарсан.

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 4-р сарын 19

“ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОДИТ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн. Ингэснээр нийслэлийн бохир ус, лаг хаягдлын нэгдсэн парк болгон хөгжү

Read
Эрчим хүч

2026 оны 3-р сарын 18

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ ТЕХНИК, САНХҮҮ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого“Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн

Read
Эрчим хүч

2026 оны 1-р сарын 26

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Нийслэлийн хотжилт хурдацтай нэмэгдэж, хүн амын төвлөрөл өсөхийн хэрээр бүс нутгийн бохир усны хэмжээ ихэссээр байна. Гэвч 60 жилийн нүүр үзэж, ачаалал нь хэтэрсэн хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадал шаардлага ханг

Read