Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Лаг шатаах үйлдвэр

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

2026 оны 1-р сарын 26 44 үзсэн article
ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Нийслэлийн хотжилт хурдацтай нэмэгдэж, хүн амын төвлөрөл өсөхийн хэрээр бүс нутгийн бохир усны хэмжээ ихэссээр байна. Гэвч 60 жилийн нүүр үзэж, ачаалал нь хэтэрсэн хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадал шаардлага хангахгүй болсон тул 2019 оноос хоногт 250,000 м³ бохир ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ "Төв цэвэрлэх байгууламж"-ийн төслийг эхлүүлсэн юм. Хэдийгээр ус цэвэршүүлэх асуудал ийнхүү шийдэгдэж буй ч цэвэрлэгээний явцад гарах ахуйн болон үйлдвэрлэлийн асар их хэмжээний лагийг хэрхэн аюулгүй зайлуулах нь томоохон сорилт болон тулгарсан.

Өнөөдрийн байдлаар лагийг бүрэн усгүйжүүлж, хатаан шатаах зориулалтын бие даасан үйлдвэр байхгүйгээс лагийн хадгалалт, боловсруулалтын шатанд байгаль орчин, эрүүл ахуйн эрсдэл өндөр байна. Ахуйн лаг нь чийгшил, хорт нян, бактерийн агууламж өндөртэй тул зохих технологиор боловсруулахгүйгээр булшлах нь хөрс, ус, агаарыг бохирдуулах аюултай юм. Иймд энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр хоногт 250 м³ лагийг усгүйжүүлж, хатаан шатааж 5-6м3 үнс болгох технологи бүхий “Лаг шатаах үйлдвэр”-ийг Төв цэвэрлэх байгууламжийн урд талд, 40,000 ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн.

Төслийг 2025-2027 онд Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд төслийн саналын урьдчилсан үнэлгээ хийгдэж байна. 

Лаг шатаах үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлоос үүдэх зардал буурах, хотын дэд бүтцийн тогтвортой ажиллагаа сайжрах, ажлын байр бий болох зэрэг эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ Дотоодын нийт бүтээгдэхүүнд ойролцоогоор 4.4 их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлэхээр тооцоологдсон байна. Уг төсөл нь Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэгээний системийг олон улсын стандарттай нийцүүлэх, хотын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм.

CONSTRUCTION OF A SLUDGE INCINERATION PLANT WILL HAVE A POSITIVE IMPACT ON THE ENVIRONMENT AND ECONOMY

As the capital city's urbanization and population concentration increase rapidly, the volume of regional wastewater continues to increase. However, the capacity of the old treatment plant, which is 60 years old and overloaded, is no longer sufficient, so in 2019, a new "Central Treatment Plant" project with a capacity of 250,000 m³ of wastewater per day was launched. Although the water treatment problem is being solved in this way, how to safely dispose of the huge amount of domestic and industrial sludge generated during the treatment process has become a major challenge.

Currently, there is no independent plant for completely dewatering and drying and incinerating sludge, so there are high environmental and health risks in the storage and processing stages of sludge. Domestic sludge is high in moisture, harmful bacteria, and germs, so burying it without proper technology can pollute the soil, water, and air. Therefore, to comprehensively solve this problem, a “Sludge Incineration Plant” with a technology to dewater 250 m³ of sludge per day, dry it, and burn it to 5-6 m3 of ash is planned to be built in front of the Central Treatment Plant, on an area of 40,000 square meters.
The project will be implemented in 2025-2027 through a public-private partnership, and a preliminary evaluation of the project proposal is underway.
The implementation of the sludge incineration plant project is expected to have a positive impact on reducing environmental pollution costs, improving the sustainable operation of the city’s infrastructure, and creating jobs, as well as having a positive impact of approximately 4.4 trillion tugrugs on the GDP. The project is of strategic importance in bringing the Ulaanbaatar city’s wastewater treatment system in line with international standards, supporting the city’s sustainable development, and supporting the green economy.
 

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 4-р сарын 19

“ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОДИТ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн. Ингэснээр нийслэлийн бохир ус, лаг хаягдлын нэгдсэн парк болгон хөгжү

Read
Эрчим хүч

2026 оны 3-р сарын 18

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ ТЕХНИК, САНХҮҮ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого“Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн

Read
Эрчим хүч

2025 оны 12-р сарын 25

2025 ОНЫ ТОЙМ: ЛАГ ХАТААХ, ШАТААХ ҮЙЛДВЭР

Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ эрс өсөж, Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон

Read