Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Лаг шатаах үйлдвэр

“ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОДИТ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА

2026 оны 4-р сарын 19 34 үзсэн article
“ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОДИТ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн. Ингэснээр нийслэлийн бохир ус, лаг хаягдлын нэгдсэн парк болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой дараагийн томоохон төсөл болох “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг хэрэгжүүлэх бодит суурь нөхцөл бүрдэж байна. 

Тус үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, 40,000 ам.метр талбайд барихаар төлөвлөсөн. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад албан ёсоор багтаад байна. Одоогоор зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлууд холбогдох хууль, журмын дагуу үе шаттайгаар үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн бүрэн шинжилгээний ажлын хэсэг, техникийн дэд ажлын хэсэг байгуулагдан, техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.

Төв цэвэрлэх байгууламжаас өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 238 тонн лаг гарч байгаа бөгөөд нийт 843,200 м³ лагийн хуримтлагдсан нөөц бий. Шинээр байгуулагдах үйлдвэр нь хоногт 250 м³ лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа ердөө 5–6 м³ үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг олон дахин бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц багасгах ач холбогдолтой.

Төсөл нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилна. Тухайлбал, нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашигласнаар лагийн найрлага, чийгшлийн өөрчлөлтөд уян хатан дасан зохицох боломж бүрдэнэ. Мөн үнэр, хорт хийг цогцоор нь цэвэрлэх шийдэл нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, орчны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэх асуудлыг шийдвэрлэхээс гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, хөрс, ус, агаарын бохирдлыг цогцоор нь бууруулах стратегийн ач холбогдолтой юм.

THE “SLUDGE DRYING AND INCINERATION PLANT” PROJECT IS BECOMING FEASIBLE
With the completion of the new construction of Ulaanbaatar’s Central Wastewater Treatment Plant, the State Commission has decided to officially accept it for permanent operation. As a result, within the framework of developing an integrated sludge and wastewater management park for the capital city, the necessary foundation conditions are now being established to implement the next major project associated with the Central Treatment Plant - the “Sludge Drying and Incineration Plant.”

The plant is planned to be built on a 40,000 square meter site located to the south of the Central Treatment Plant. The project’s feasibility study has been developed and approved, and by resolution of the City Council, it has been officially included in the list of projects to be implemented under a public-private partnership framework. Currently, market research, investment feasibility assessments, and the selection of a private sector partner are being carried out in stages in accordance with relevant laws and regulations. At the same time, a comprehensive analysis working group and a technical sub-working group have been established, and detailed studies on technical, financial, and legal aspects have begun.

At present, the Central Treatment Plant generates an average of 238 tons of sludge per day, with a total accumulated reserve of 843,200 cubic meters. The new plant will have the capacity to dry and incinerate 250 cubic meters of sludge per day, reducing it to only 5-6 cubic meters of ash after processing. This will significantly reduce sludge volume and minimize its environmental impact.
The project will be based on modern advanced technology. In particular, the use of a fluidized bed incinerator will allow flexible adaptation to variations in sludge composition and moisture content. In addition, integrated systems for treating odors and harmful gases will be introduced, which will play an important role in reducing air pollution and improving environmental hygiene conditions.

Once implemented, this project will fully process the sludge generated by Ulaanbaatar’s wastewater treatment facilities, resolve the issue of sludge accumulation, reduce unpleasant odors, and comprehensively decrease soil, water, and air pollution. It is therefore of strategic importance.
 


 

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 3-р сарын 18

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ ТЕХНИК, САНХҮҮ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого“Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн

Read
Эрчим хүч

2026 оны 1-р сарын 26

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Нийслэлийн хотжилт хурдацтай нэмэгдэж, хүн амын төвлөрөл өсөхийн хэрээр бүс нутгийн бохир усны хэмжээ ихэссээр байна. Гэвч 60 жилийн нүүр үзэж, ачаалал нь хэтэрсэн хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадал шаардлага ханг

Read
Эрчим хүч

2025 оны 12-р сарын 25

2025 ОНЫ ТОЙМ: ЛАГ ХАТААХ, ШАТААХ ҮЙЛДВЭР

Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ эрс өсөж, Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон

Read